“Титаник” киноны Розагийн дүрээрээ алдартай үзэсгэлэнт сайхан Кейт Уинслет 173 см өндөр, жавхаалаг нэгэн хэдий ч эмэгтэй хүнд томд тооцогддог 41 размерийн туфль өмсдөг нэгэн ажээ.
Дээхэн үед бол манайд “эвэртэй туулай үзсэн” мэт гайхах байсан биз. Арга ч үгүй биз. Хар зах дээр байтугай гадаад явсан танил нэгэндээ хэдэн тарваган малгай дайж явуулаад ч олж ирж чаддаггүй байсан юм чинь.
Тэгвэл өнөөдөр чилгэр сайхан охид бүсгүйчүүд улам өндөр гоолиг болохын хирээр өмсөх гутлын хэмжээ ч томсжээ. Алдарт жүжигчин Камерон Диаз 174 см өндөртэй бөгөөд 40 размерийн гутлыг элбэг шингээчихдэг. Үзэсгэлэнт Синди Кроуфорд 177см нуруулаг жавхаалаг ч 41 размерийн өшөө бүр өндөр өсгийтэй туфлитэйгээ тайзан дээр ямар намбалаг алхдаг билээ дээ. Түүнд ямар ч байсан туфль нь томдож харагддаггүй юм. Тиймээс одоо том хөлтэй хүүхнүүдийг гайхах зүйл алга даа.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 1 )
It”s great to find an expert who can explian things so well