Америкийн кино академи өнгөрсөн жил нэгэн сонирхолтой шагналыг сэдэн амьтдын ”Оскар”-ын анхны”Алтадмал хүзүүвч” титмийн төлөө 5 ноход өрсөлдүүлж байсан билээ.
”Алтадмал хүзүүвч” шагнал гардуулах ёслолын санааг "Дог Ньюс Дейли" интернет сэтгүүлийн уран бүтээлчид анх бодож олжээ.
Алдарт найруулагч Мишель Хазанавичюсийн “Жүжигчин” киноны Жек нохойны дүрийг амжилттай бүтээсэн Терьер үүлдрийн Угги энэ наадамд бүхий л үзүүлэлтээрээ тэргүүлж анхны дөрвөн хөлтэй жүжигчний эрхэм дээд шагналын эзнээр тодорсон юм.
Одоо 11 настай Угги 7 кг 300 граммын жинтэй юм.
”Алтадмал хүзүүвч” олгох нэр хүндтэй ёслолын арга хэмжээний орлого болон шагналын мөнгө Лос-Анжелес хотын гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэнд, буяны үйлсэд зориулагдсан ажээ.
Угги нохой өмнө нь Каннын кино фестивалийн тусгай шагнал, ах дүү Люмьерийн кино наадмын хүндэт диплом, Английн кино академийн зэрэг олон шагналын эзэн болсон юм.
2012 он Уггигийн хувьд амжилт,бүтээлийн арвин ургацтай жил байлаа.
“Жүжигчин” киног амжилттай бүтээсэн найруулагч Мишель Хазанавичюсийн баг” Оскар-2012” –ын нээлтийн ёслолд таван гол номинацийн шилдгээр тодроход Угги ч бас тайзан дээр уран бүтээлчдийн хамт гарч ирэн хүндэт цомуудыг гардан авсан юм.
Мөн Америкийн кино академийн “Алдарын танхим”-д мөнхжүүлэх ёслолд оролцон хөлийн мөрүүд нэр хаягаа сийлж үлдээсэн юм.
Терьер үүлдрийн хав Уггигийн Холливудын“Алдарын танхим”-д залсан хүндэтгэлийн самбарыг домогт жүжигчид болох Мэрлин Монро, Чарли Чаплин нарын дурсгалын зэргэлдээ байрлуулсан байна.
Английн зохиолч эмэгтэй Вэнди Холден Уггигийн намтраас нь сэдэвлэн “Угги: Миний амьдрал” \Uggie: My Story\ номыг бичсэн бөгөөд энэ сонирхолтой түүх бестселлер болж чадна гэдэгт итгэлтэй байгаа билээ.
Энэ номыг Америкийн “ Simon & Schuster” хэвлэлийн газар тун удахгүй худалдаанд гаргахад бэлэн болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )