Юрий Гагарины үхлийн жинхэнэ шалтгаан юу байв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 12

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 12-н. 52 жилийн өмнөх энэ өдөр Юрий Алексеевич Гагарин “Восток” хөлгөөр дэлхийг тойрж байв. Тэр бол хамгийн анх сансарт ниссэн хүн юм. Хүн төрөлхтөний сансрын уудмыг эзэгнэх гэсэн хүсэл хэзээнээс эхлэлтэйг тов тодорхой хэлэхэд бэрх. Гэсэн ч тэр бол сансар огторгуйг эзэгнэх гэсэн хүн төрөлхтний магадгүй хязгааргүй оролдлогуудын эхэнд бичигдэн түүхэнд үлдсэн биет хүн юм. Тэгэхээр ийм содон хувь заяанд төрсөн түүний намтар түүхээс хамтдаа сонирхъё.

Тэрээр ОХУ-ын Смоленск хязгаарын Гжатск хотын ойролцоох Клушино хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Эцэг эх нь хамтралын ажилчид байв. Юрий дээрээ хоёр ахтай, доороо нэг дүүтэй байлаа. Түүний бага сургуулийн тооны багш нь армид нисэгч болж, дайнд оролцохоор явсан нь түүний амьдралд том нөлөө үзүүлсэн гэдэг. Метталургийн үйлдвэрт дадлагаар ажиллаж эхэлсэн Гагарин ажлаа сайн хийж байсан тул Саратов хотын аж үйлдвэрийн сургуульд суралцуулахаар болжээ. Тэнд Гагарин агаарын клубт элсэн орж, онгоцоор нисч үзжээ. Сургуулиа төгссөн Гагарин нисэгч болохоор зорьж, 1955 онд Оренбургт байсан Агаарын цэргийн офицерийн сургуульд элсэн оров. 1957 онд Оренбургт танилцсан Валентина Голичева хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Сургуулиа төгсмөгц Мурманск дахь цэргийн ангид хуваарилагдан очсон байдаг.

Харин түүний сансрыг эзэмших аяны эхлэлийг харвал 1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байдаг. Түүнчлэн дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий шалгарч байжээ.

1961 оны 4 сарын 12-ны товлосон өдөр болоход Гагарин Восток3KA-2 хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрчээ. Нислэгийн үеэр Гагарин ТАСС агентлаг түүнийг ахмадаас хошууч болж цол ахисан тухай нэвтрүүлж буйг сонссон гэдэг. Энэ нь түүнийг амьд эргэж ирэхгүй байх хэмээн засгийн газрын холбогдох албан тушаалтнууд таамаглаж байснаас үүдэлтэй аж. Учир нь Восток хөлөг нь агаар мандалд буцаж ороод, 7000 метрийн өндрөөс нисэгчээ суудалтай нь гарган, шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байсан аж.

Гэхдээ Гагарин эх дэлхийдээ эргэн ирсэн юм. Тэрээр эх дэлхийдээ эргэн хөл тавьмагцаа алдар хүндийн эзэн болжээ. Никита Хрущевтай уулзах үеэрээ тэрээр Коммунист намын сүр хүчийг бахдан магтаж, Зөвлөлтийн коммунист дэглэмийн үзэл суртлын нэг зэвсэг болж байв.

Харамсалтай нь тэр гэнэтийн алдар хүндийн эзэн болсныхоо дараачаас сэтгэл санаа нь тогтворгүйтэж, архинд орсон байдаг. Тэрээр 1962 онд ЗХУ-ын ардын хурлын депутатаар сонгогдсон юм. Гагарин сансраас эргэж ирснийхээ дараа Оддын хотхонд суурьшиж, сансрын хөлөг зохион бүтээх төсөлд оролцож байв.

Цэргийн нисэгч байсан тэрээр 1968 оны 3 сарын 27-ны өдөр сургуулилтын нислэг үйлдэж байгаад МиГ-15УТИ онгоцтойгоо унаж нас барсан юм. Ослын шалтгаан тодорхой болоогүй бөгөөд 1986 онд дэлгэгдсэн баримтаас үзвэл тэр хавьд нисч байсан Су-11 онгоцны өндөр хурднаас болж үүссэн агаарын урсгалд орж удирдлагаа алдан унасан гэсэн таамаглал хийжээ.

Харин 2005 онд ослын талаарх шинэ дүгнэлт гарч, онгоцны агааржуулагч нь эвдэрсэн буюу өмнөх нисэгчийн алдаанаас онгорхой орхигдсоноос болоод хүчилтөрөгч алдагдсан хэмээн тайлбар гарсан байдаг. Гэхдээ өдийг хүртэл Юрий Алексеевич Гагарины үхлийн жинхэнэ шалтгаан юу байв гэдэг асуулт тавигдсан хэвээрээ л байна.

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kk(202.21.116.2) 2013 оны 04 сарын 17

Saihan nudend dulaahan ineemsegledeg lut hun shuuDelhiid ner hundiin orgild garsan ddaaNer hund n Kommunistuudaas undur absan tul zailuulsan baih gedeg huurhiig100gr tatdag lbiz oros mijik umchin Arhichin bish baih shuuErhem hun um shuuHuuhed baihad zurh setgeld gegee tatuulsan humuusiin neg n bailaa ta Gagarin Yuara

0  |  0
kk(202.21.116.2) 2013 оны 04 сарын 17

Saihan nudend dulaahan ineemsegledeg lut hun shuuDelhiid ner hundiin orgild garsan ddaaNer hund n Kommunistuudaas undur absan tul zailuulsan baih gedeg huurhiig100gr tatdag lbiz oros mijik umchin Arhichin bish baih shuuErhem hun um shuuHuuhed baihad zurh setgeld gegee tatuulsan humuusiin neg n bailaa ta Gagarin Yuara

0  |  0
irgen (85.119.89.39) 2013 оны 04 сарын 15

ene ni vnendee uls toriin asuuudal baihaa koministuud l sain medej baigaa bah bas hari garigiin holog gedeg ni vnen baihaa

0  |  0
KKK(122.201.18.140) 2020 оны 04 сарын 12

HARI GARIGIIN HULUGTEI TAARCH ONGOTS NI DELBERSEN GSN SHINE TAAMAG GARAAD BGAAN BILEE

0  |  1
zochin(122.201.18.9) 2013 оны 04 сарын 12

Khyn torlokhtnii tyykhen dekh khamgiin aguu khymyysiin neg jm.Iim khyniig martakh argagyi jm.

0  |  0
Top