"Шинэ төмөр зам" төслийн ажлын явцын талаар Зам, тээврийн сайд А.Гансүх Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тус төсөлд херөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн боломжит хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр Ажлын хэсэгт өгсөн удирдамжийн дагуу үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд "Монголын төмер зам" ТӨХК эхний ээлжинд Англи улсад бүртгэлтэй "Евроазия финанс", "Ашмор" групптэй, Монгол Улсад бүртгэлтэй "Энержи Ресурс" болон "Энержи Ресурс Рейл" компаниудтай тус тус Санамж бичиг байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )