Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтанд ороод удаагүй байгаа орон сууцнуудын метр квадрат зөрж байгаатай холбоотой гомдол саналууд хүрээгээ тэлж байна.
ШӨХТГ-т гомдол гаргах иргэдийн тоо улам өссөөр байгаа юм. Учир нь иргэд барилгын компаниудад дор хаяж 2-20 метр квадратаар “молигодуулж” байсан гэдгийг ШӨХТГ-аас тогтоогоод байна.
Метр квадрат тутам нь хамгийн хямд компаниуд л гэхэд иргэдэд 2-15 метр квадрат талбайг зөрүүтэй зардаг байсан бол Зайсангийн орчмын айлуудын байрнаас бүр 15-20 метр квадратын зөрүү гарчээ. Тэгэхээр иргэд олон арван сая төгрөгийг барилгын компаниудад зүгээр л “идүүлсэн” байгаа юм.
Өөрөөр хэлбэл, өөрсдөө метр квадрат тутмыг нь үнэлж авсан хэрнээ тухайн байр нь анх авсан метр квадратаасаа дутуу байсныг анзаараагүй өнгөрсөн нь ийм асуудал дагуулж байна. Метр квадратын зөрүүгээс болж иргэд барилгын компаниудад хамгийн багадаа 2.8 саяаас дээш төгрөг завшуулж байсан аж.
Юутай ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухайн метр квадратын зөрүүтэй гэх компаниудад шалгалт хийгээд эхэлсэн. Харин зөрчил гаргасан компаниудын захирлууд өчигдрөөс зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч яаралтай арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )