Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 37 дугаар сургуулийн дотуур байрнаас утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад дулааны сувагт хог шатаж байсныг унтраажээ. Уг галд нэр, хаяг нь тодорхойгүй нэг иргэн түлэгдсэн байсныг дулааны сувагаас гаргаж авран, ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн найм дугаар хороо, Баянцагааны зургадугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 3х7 метрийн хэмжээтэй амбаарын хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хойд талын ханын хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Сэтгэгдэл ( 1 )
иргэний бүртгэл мэдээллийнхээн, хүнээ тоолоод бүртгэлжүүлээд байсан биш билүү,худлаа тайлан тавьж дарга нараа хуураад л хүмүүс цаана чинь аяж байгааг харал даа