Монгол Улсын Засгийн газар өчигдөр 26 долоо хоногийн хугацаатай, 10 жилийн хугацаатай үнэт цаасыг тус бүр 5 тэрбум төгрөгийн хэмжээгээр Монголын хөрөнгийнбиржид гаргалаа. Нэг үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 100 мянган өгрөг агаад төрөл тус бүрээс 50 мянган ширхийг санал болгожээ.
Хүүгийн тухайд 26 долоо хоногийн хугацаатай үнэт цаасны дундаж хүү 9.6% бол 10 жилийн хугацаа бүхий купонтой үнэт цаасны хүү 14.4% байхаар тогтсон байна. Бондоор босгосон мөнгөөр эрчим хүчний томоохон төслүүдийг санхүүжүүлэх юм.
Ташрамд дурдахад УИХ-аас 2026 онд 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоод үнэт цаас гаргах эрхийг Засгийн газарт олгосон юм. Өрийн удирдлагын тухай хуульд уг эх үүсвэрийг төсвийн улирлын чанартай орлогын дутагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг эджмих зориулалтаар ашиглахаар заажээ.
Он гарснаас хойш Монгол Улсын Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулан 6-84 сарын хугацаатай бондыг нийт 34 удаа арилжиж, 170 орчим тэрбум төгрөг босгожээ. Ингэснээр Засгийн газрын дотоодын үнэт цаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх томоохон эх үүсвэр болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )