Засгийн 2026 онд багтаан дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хэлбэрээр үнэт цаас гаргаж, 226.2 тэрбум төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөжээ. Энэ бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлэх юм байна.
Он гарснаас хойш Монгол Улсын Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулан 6-84 сарын хугацаатай бондыг нийт 34 удаа арилжиж, 170 орчим тэрбум төгрөг босгожээ. Ингэснээр Засгийн газрын дотоодын үнэт цаас төсвийн алдагдлыг санхүүжүүлэх томоохон эх үүсвэр болж байгаа юм. Түүнчлэн Засгийн газар хаалттай хүрээнд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан бөгөөд нэмж 865 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар төлөвлөжээ.
УИХ-аар энэ оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэн, хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлээд буй. Хэрэв тодотгол батлагдвал Засгийн газар дотоодын үнэт цаасны санхүүжилтийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл ( 1 )
hulgaich psdanar ahial or tawiad