Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд шинэ бондын танилцуулга хийх болсон тухай олон улсын санхүүгийн сэтгүүлд дурджээ.
Шинэ бондын танилцуулга хийхээр “HSBC”, “J.P.Morgan”, “Morgan Stanley”, Японы “Nomura” компанитай хамтарч ажиллахаар судалж буй ажээ.
Шинэ бондын танилцуулга өчигдөр буюу 21-ний өдөр эхэлсэн гэж мэдээллээ.
Энэхүү шинэ бондын санхүүжилтээр 2021 онд барагдуулах “Мазаалай” бондын өрийг төлөхөд зарцуулах юм байна. Засгийн газар ирэх онд “Мазаалай” бондын 500 сая ам.долларын өрийг барагдуулна.
Сэтгэгдэл ( 1 )
Ter bond ni bodvol oyu tolgoigoo hujaanuudad baritsaalj zeel avah l bizde