Ираны дайн дэгдсэнээс хойш буурсаар энэ сарын 25-наас эхлэн эргэн сэргэх төлөв ажиглагдсан Монгол Улсын гадаад бондуудын ханш эргэн унаж эхэллээ. Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөгдсөний дараа Засгийн газрын гадаад бондуудын ханш бага зэргийн уналт үзүүлжээ.
АНУ-ын өдөөсөн Ираны дайнаас хойш манай бондуудын ханш 2 орчим хувиар унасан. Гэвч өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас хойш эргэн сэргэх төлөв ажиглагдаад байв. Геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан хөгжиж буй орнуудын гадаад бондууд савлагаатай байхыг гаднын шинжээчид анхааруулсан. Гэвч дотоод орчны эрсдэл байгааг ч мөн дүгнэлтдээ дурдж байна.
Сүүлийн хоёр орчим жилийн хугацаанд хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондыг худалдан аах хандлагатай байсан. Хөгжингүй орнуудаас илүүтэй хөгжиж буй дундаж орлоготой улс орнуудын эдийн засгийн өсөлт өндөр байгаа нь хөрөнгө оруулагчид дээрх улс орнуудын бондыг худалдан авах сонирхолтой байсан юм.
Дэлхийн томоохон улс орнуудын гадаад бодлогын үзэл баримтлал өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан бондуудын ханш унаж байгааг шинжээчид анхааруулсар байна.

Сэтгэгдэл ( 0 )