Засгийн газрын гадаад бондуудын ханш унасаар байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ираны дайны нөхцөл байдал, Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс шалтгаалж Монгол Улсын Засгийн газрын гадаад бондуудын ханш унасаар байна. Тухайлбал 2028 болон 2029 онд хугацаа нь дуусах бондуудын ханш гуравдугаар сар гарсаар бүтэн нэг орчим хувиар буураад байгаа юм. Цаашид геополитикийн нөхцөл байдал ямар байхаас хамаарч ханшийн уналт хэлбэлзэнэ.

Энэ он гарахтай зэрэгцээд бондуудын ханш тогтвортой бага зэргийн өсөлттэй байсан ч олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болсон нь уналтад нөлөөлж байгаа юм. Хөрөнгө оруулагчид газрын тосны ханшийн огцом өсөлтөөс шалтгаалж, олон улсын засгийн газрын бондуудыг авах, арилжаанд оролцохоо түр хязгаарлаад буй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top