Иргэд өөрсдөө нэг төгрөгийг үнэгүйдүүлж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 23

Монголбанкнаас нэгтийн дэвсгэртийг гүйлгээнд гаргахыг хориглох шийдвэр гаргасан. Учир нь БНХАУ-ын иргэд манай улсын нэг төгрөгийн дэвсгэртийг үнэт цаасны түүхий эд болгон ашиглаж байсныг тагнуулынхан илрүүлжээ гэх мэдээлэл сайтуудаар гарах болов. Манай улсын гүйлгээнд ашигладаг мөнгөн дэвсгэртүүдийн хамгийн бага нэгж болох нэгтийн дэвсгэртийг гүйлгээнээс хассан гэх уг мэдээллийн талаар Монгол банкны хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Нэгтийн мөнгөн дэвсгэрт болон зоосон мөнгө гүйлгээнд байгаа, иргэд өөрсдөө хуулиа мэдэж хэрэглэдэггүй учраас л үнэгүйдүүлж байна"  гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.194.61) 2013 оны 12 сарын 23

mongoln huuli 3 honog.. 1 tog-nii une tseniigtom tom delguuruud uneguiduulj bga shu.

0  |  0
Top