Загварын ертөнц, кино урлаг, тайзны урлагт хүртэл хүчээ сорьж залуу халуун насандаа хэн гэдгээ харуулсан Топ модель Д.Пүрэвсүрэнгийн тухай олон ч шуугиан дэгдсэн байдаг. Тэрбээр Японд амьдрахаар шийдсэн бололтой. Учир нь түүнд “Суамару” загварын агентлагаас гэрээ хийх санал ирүүлжээ.
Гэр бүлийн амьдрал нь олны сонирхолыг татаж, үргэлж хэл ам болдогт эмзэглээд байдаггүй ч “Одоо л сайн ханийн буянгаар аз жаргалыг мэдэрч байна” хэмээн шулуухан хэлсэн байдаг. Харин хань хүүхдүүдээ орхиод арлын орныг зорино гэхэд хэцүү байгаа тухайгаа дотны найздаа хуучилжээ. Ямартай ч хилийн чанадад авьяас билэгээ гайхуулахаар болсон Пүүжээдээ баяр хүргье.
Сэтгэгдэл ( 0 )