Гэмт хэргийн гол буруутнууд ял зэмгүй чөлөөтэй сэлгүүцэж буй 11 коммент

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 31

Гэмт хэрэгтэн хуулийн өмнө өвдөг сөхөрч, ял үүрэх ёстой. Хаан, харц ард ялгаагүй үүнд захирагдах нь өнөөгийн ертөнцийн хатуу хууль. Гэвч үүнийг эсрэгээр нь шийдчихдэг жишиг Монголд тогтох нь. Хэн нэг жирийн иргэнд хууль цаасан дээр бичигдэж, батлагдсан тэр л хэвээр хатуу үйлчилдэг бол мөнгө, эрх мэдэлтэйд нь арай өөр зарчмаар нөлөөлдөг боллоо. Мөн гэмт хэргийн гол буруутнууд одоо ял зэмгүй чөлөөтэй сэлгүүцэж явна. Яг ийм хэргүүдийн тухай 11 комент.


1. ҮТЕГ-ын Хяналт, шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх болон тэдний гэр бүлийнхний дансаар шилжсэн 16 тэрбум орчим төгрөгийг хууль бусыг тогтоосон. Энэ мөнгө Ч.Гансүхийн аав 70 настай Чимид гэж хүний Голомт банкин дахь дансаар дамжин орж, гарсан байдаг.Уг хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хэргийн хамсаатнуудын татвараас нуусан мөнгөний хэмжээ 18 тэрбум төгрөг болсон. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй нэг сая ам.долларыг ч бас АТГ-ынхан дансанд нь битүүмжилсэн байна.


2. С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, төрсөн эгчийнхээ хүүхдийн нэр дээр их хэмжээний газар авч, хувьдаа ашигласан гэх хэргээр эрүүгийн хуулийн 265.2-т зааснаар хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг ингээд таг боллоо.


3.Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Түүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргасан юм.


4.ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, МИАТ-ийн хэрэгт шалгах шаардлагатай гэдэг саналыг Улсын мөрдөн байцаах газраас гаргасныг прокурор дэмжиж, улмаар уг асуудлыг Цэцэд хүргүүлсэн. Энэ дагуу уг асуудлыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсан шийдвэр гаргасан байна.


5. УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, эхнэртэйгээ нийлж, БНХАУ-д олон жил элчин сайдаар сууж байсан Цахилгааны хүү Жаргалсайхантай нийлж улсаа худалдсан хэрэгт холбогдож байсан охиноо ямар ч асуудалгүйгээр Бээжин дэх Элчин сайдын яам руу ажилд оруулсан.


6.Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан. Түүний шүүх хурал болох гэсэн боловч өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон байна.


7.Эрүүл мэндийн дэд сайд асан Н.Хүрэлбаатарт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцжээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж, олохгүй байна хэмээн хуулийнхан дуулиан болж “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр буух үед нь баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Удалгүй түүний хэрэг прокурорт шилсэн ч мөрдөн байцаалтанд буцсан. Эмнэлэгийн тоног төхөөрөмж оруулж ирж зарсан. Мөн нууц хүүгийнх нь гэрээс их хэмжээний буюу хоёр сая 145 мянган юанийг олсон нь түүнийг ийн эрэн сурвалжилж баривчлахад хүрсэн юм.


8.Улсын хөрөнгөөс их хэмжээний мөнгө идсэн Намбарын Энхбаярыг өршөөлийн хуулиар гаргасан. Улс эх орныг хохироосон ч байлаа өндөр албан тушаал эрхэлдэг байсан л бол Ерөнхийлөгч өршөөдөг юм байна.


9. Ё.Отгонбаяр эхнэрийнхээ нэр дээр дөрвөн банкны 26 дансаар их хэмжээний мөнгө байршуулж байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм. Мөн тэрээр сайд байхдаа БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Багш нарыг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд зарласан тендерт оролцсон “Haier” компанийн төлөөлөгчөөс 50 мянган ам.долларын хахууль авсан байдаг. Түүний хэрэг өдгөө замхарч, алга болсон бололтой.


10.Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн Сонгуулийн ерөнхий хорооноос явуулж байгаа ажилд санаатайгаар саад хийсэн, иргэний сонгох, сонгогдох эрхэд халдсан гэх үндэслэлээр шалгаж байсан. түүний хэргийг шүүхээр хэлэлцэж, буруутай гэж үзвэл төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хязгаарлах юм. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэсэн үг. Гэтэл одоогоор түүнд холбогдох шүүх хурлын тов гараагүй байна.


11.МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох мөнгө угаасан гэх хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүний шийдвэр гарсан. Шийдвэрээр МИАТ ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холбогдох мөнгө угаасан гэх хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Заримынх нь хэргийг мөнгө шамшигдуулсан гэх дэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлсэн. Тухайлбал, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт долоон жил, Ч.Хоролсүрэнд найман жил, Ц.Орхон, Б.Бат-Эрдэнэ, Голомт банкны VI салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг тус тус гурван жил хорих ялаар шийтгэж, ялыг хөнгөрүүллээ. Харин Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан Эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтохын хэргийг хэрэгсэхгүй болгосон.


Н.Ганчимэг

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zig zag(103.26.194.17) 2025 оны 03 сарын 13

huuliin shinecnlel uym gesen

1  |  0
zig zag(103.26.194.12) 2025 оны 03 сарын 13

huuliin shinecnlel uym gesen

1  |  0
МАНАН(202.179.31.242) 2025 оны 03 сарын 13

Хэлээд байхад даа хэхэ ТЭРБУМААС дээш л мөнгө идэж чадахгүй бол больчих л доо идэж уусан мөнгөн дүн бага байх тусам ялын хэмжээ нэмэгдэж насаараач хоригдож мэдэх юм. Харин ТЭРБУМААС дээш бол өөрөө бодход нөгөө ХОНГОР шиг шүүх дээр очуутаа ”АХАА НАМАЙГ БОДООРОЙ” гэдэг биз шүүх гэж дээ жүжгийн юмнууд ЯАНДАА монгол улс ард түмэн минь

1  |  0
Bat(103.26.193.10) 2025 оны 03 сарын 13

Miat iinxnii gar xol odoo ch ajilchdaa tamlaal suuj baina

1  |  0
mgl(112.72.13.80) 2025 оны 03 сарын 13

tur barij bgaa n avilgachid yum chin yu gej avilga arilah yum. er n mgl-n mungutei mungutei l geed bgaa avarguud hurznii ish gej yu baidgiig medehgul l bolov uu.[yu vee gevel luivarchid gedgiig n bugd l medne shuu dee]. ternees bish MGL-d biznes hiij mungutei bolno gedeg berh. haanaas tsalin n hurheergui hun 100 sayiin bair”unetei mashin unaad l neg ih tom hun haragddagiim be. ene zuvhun luivar,avilga uur yu ch bish vse.

1  |  0
зочин(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

шүүх цагдаа арай дэндүү байна одоо энэ авилга гээч юмнаас салах бологүй юмуудаа уих гишүүд юу хигээд байгаа бэ

1  |  0
ш(103.23.51.5) 2025 оны 03 сарын 13

шүүх авилгалаас салаагүй шинж тэмдэг бна

1  |  0
Зочин(103.23.51.3) 2025 оны 03 сарын 13

Саяхан Амаржаргал гишүүн авлига арай хэтэрч байна гэж мэдэгдэл хийсэн байсан. Монголд авилга авдаггүй дарга байна уу

1  |  0
bayarcogt #12(98.213.163.100) 2025 оны 03 сарын 13

bayarcogtiin gadaad dansnii orj garsan guilgeeg shalgaval enenees ih mongo garna

1  |  0
Top