НӨАТ-ын босгыг 200 саяар тогтоосноор далд эдийн засаг устахгүй л гэнэ дээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 14

Монгол Улс 1997 оноос НӨАТ-ын хуулийг хэрэглэж ирсэн. Гэхдээ энэ хууль өнөөдрийг хүртэл худалдааны татвар маягаар л үүргээ гүйцэтгэж байгаа. Мөн НӨАТ-ын босго 10 сая байна гэдэг заалт үндэсний компаниудын хөгжилд тушаа болж байна гэж эдийн засагчид үзэж байгаа.

Шууд хэлэхэд, энэ босгоос болж санхүүгийн тайлангаа үнэн зөвөөр гаргадаг компани тун цөөн болсон. Нэг үгээр далд эдийн засаг хөгжих суурь болж байгаа юм. НӨАТ гэдэг ухагдахууны жинхэнэ утга нь хар захад эргэлдэж буй мөнгийг илрүүлж, татвар төлдөггүй компаниудыг илрүүлэхэд оршдог.

Харин манай улсын хуулиас болоод энэ утга эсрэгээр хэрэгжих болжээ. Одоогийн байдлаар УИХ-ын чуулганы халуухан сэдвийн нэг нь НӨАТ болоод байна. Гишүүд энэ асуудалд хоёр талцсан хэвээр байгаа. Нэг хэсэг нь НӨАТ-ыг босгогүй болгох нь дээр гэж үзэж байгаа бол нөгөө тал нь босгыг өндөрсгөөд, бүр 200 сая болгочихвол яасан юм гэсэн.

Эдийн засагч Б.Лхагважав энэ талаар “Хувь хүн аж ахуйн нэгжийн төлсөн бүх НӨАТ-ын 50 хувийг буцаан олгодог болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эцсийн хэрэглэгчдэд НӨАТ-ын 50 хувийг буцаан олгодог болчихвол бүх аж ахуйн нэгж татвар төлдөг болно.  Харамсалтай нь манай татварын байцаагчид НӨАТ-ыг төсөв бүрдүүлэгч болгоод хувиргасан. Авахад амархан, тооцох хялбар болохоор нь тэр” гэж хэлсэн.

Гэхдээ хуулийн төсөлд нэгэнт 200 саяар тусгагдсан байгаа. Зарим гишүүний хэлж буйгаар, 1997 онд 10 сая төгрөг их мөнгө байсан, одооны 200 саятай бараг тэнцэнэ гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.

2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газраас авсан мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82.2 тэрбум төгрөг, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 612.8 тэрбум төгрөг, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж. Дээрх тоо баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа хэдий ч нийт борлуулалтын ердөө 2.4 хувийг бий болгодог байна.

Харин НӨАТ төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх олон давуу тал үүснэ гэдгийг төсөл санаачлагч гишүүд онцолсон.

Тэгвэл үнэхээр манай улсын татвар төлөгчдийн 80 орчим хувь нь 10 сая төгрөгнөөс доош борлуулалтын орлоготой юм болов уу. Босгыг 200 сая болгосноор НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчдын хэд нь НӨАТ төлөгчөөр үлдэх бол. Хуулийн төслийн үндэслэлд 5000 гаруй татвар төлөгч 200 саяаас дээш борлуулалтын орлоготой гэж тусгасныг чуулган дээр танилцуулж байсан. Эдний тодорхой хэсэг нь 200-аас доош борлуулалтын орлоготой хэсэг рүү шилжих нь тодорхой.

Тэгэхээр хуулийн төсөл угаасаа хуудуутай гэсэн үг. НӨАТ-ын босгыг 200 сая болгосноор өнөөдрийн энэ хуультай холбоотой үүсээд байгаа асуудлыг үнэхээр нааштай эерэгээр шийднэ гэсэн үндэслэлийг яг таг тодорхойлчих УИХ-ын гишүүн байтугай эдийн засагч  ч гарч ирсэнгүй. Харин ч татвар төлөгчийн тоо гурав дахин буурна гэж прогноз байгаа. Хамгийн гол нь босгодоо бус уг татварын концепци, хуулийн заалтын тодорхой бус байдлыг залруулах, ялгаварлал үзүүлсэн чөлөөлөлт бүхий дагалдах хуулиуд, чөлөөлөлт үзүүлэх хүрээ гээд олон зүйлүүдийг засах шаардлагатай байх аа, эрхэм түшээд ээ.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
badudo(202.170.81.138) 2014 оны 01 сарын 14

НӨАТ-ийг зөвхөн импортын бараанд гааль дээр авах хэрэгтэй.НӨАТ төлөгч гэж хэрэггүй.

0  |  0
123(202.131.235.74) 2014 оны 01 сарын 14

Босго тогтоох нь їндсэн хуулийн тэгш шудрага байх зарчим алдагдаж байгаа бусуу

0  |  0
irgen(202.55.182.82) 2014 оны 01 сарын 14

teneg pizdanud tatvarin huvia buuruulj tatvarin hvreegee telj jigd vilsleh heregtei bn.tatvarin alagshilalbish shinshilel heregtei bn.bosgo gej zavaan yum yarihaa boli.orlogo olson l bol jigd tuluh heregtei bnshvv dee pizdanuudaa

0  |  0
hi(202.21.96.90) 2014 оны 01 сарын 14

jijig bichil biznes hiij bgaa engiin irged denduu ondortatvariin bodlogond havchuulagdaad osoj devjij orgojih baitugai dor burnee l ulgen salgan uil ajillagagaa yavuulj b zarim n dampuurch zarim n orlogoo ,ashigaa daldalj bgaa n ilt bnooo.10 saya boldund surguuliin huuhdiin 1 jilin tolbor bolchood bhad . odoo margaad suuj bhad chini hurtel togrogiin hansh unasaar l b shuu dee

0  |  0
hi(202.21.96.90) 2014 оны 01 сарын 14

jijig bichil biznes hiij bgaa engiin irged denduu ondortatvariin bodlogond havchuulagdaad osoj devjij orgojih baitugai dor burnee l ulgen salgan uil ajillagagaa yavuulj b zarim n dampuurch zarim n orlogoo ,ashigaa daldalj bgaa n ilt bnooo.10 saya boldund surguuliin huuhdiin 1 jilin tolbor bolchood bhad . odoo margaad suuj bhad chini hurtel togrogiin hansh unasaar l b shuu dee

0  |  0
43(202.21.114.10) 2014 оны 01 сарын 14

bosgogui bolgoh ne deer shuu de. ymar negen bosgo bn gdg chine ternees zails hiih oroldlogo garna l gsn ug

0  |  0
Top