Саятан эр дээвэр дээрээс нүцгэн хүүхэн шидэж, хөлийг нь хугалжээ /+18/

Автор | Zindaa.mn
2014 оны 04 сарын 30
Америкийн саятан, мэргэжлийн покерчин 33 настай Дэн Билзерейн эд хөрөнгөөрөө гайхуулах дуртайг интернэт хэрэглэгчид андахгүй. 

Энэ удаа түүний эдлэн дээр “Hustler” хэмээх эрчүүдэд зориулсан сэтгүүлийн зураг авч байх үеэр гэнэтийн үйл явдал болжээ. Билзерейн харшийн дээвэр дээр байхдаа 19-тэй порно од Женис Гриффитийг барьж аван, усан сан руу шидчихжээ. Уг нь алиалж тоглосон бололтой, гэвч Женис усан сангийн хажуу хаалтад хөлөө хугалжээ.

Тэрбээр бэртлийн улмаас томчуудад зориулсан хэдэн кинондоо тоглож чадахгүй болсон төдийгүй ойрын хэдэн долоо хоног ажлаа хийхгүй болжээ. Иймээс Женис алдарт саятныг шүүхэд өгөхөөр сүрдүүлж байна. 

“Тэр одоо хүртэл надаас уучлал гуйгаагүй” гэж Женис ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ljfh(37.197.34.0) 2025 оны 03 сарын 13

ovoo heden togrog salgahan de

2  |  0
Haha(203.194.115.251) 2025 оны 03 сарын 13

Hahahahhahahahahahahaha

2  |  0
Top