ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
21 минутын өмнө

Өнөөдөр 2026 оны наймдугаар сарын 12. Энэ өдрөөс хойш он дуусахад 119 хоног үлдэж байна. Өглөөн наран 06 цаг 13 минутад мандан, 19 цаг 31 минутад жаргана. Өнөөдөр Улаанбаатар хотод цэлмэг, 31 хэмийн дулаан байх тул уншигч та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Сан Марино улс байгуулагдсан өдөр, Катар улсын хоёрдугаар тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Өнөөдөр автомашины алдарт “Порше” брэндийг үндэслэгч Фердинанд Порше, Оросын математикч Лев Понтрягин, Америкийн түргэн хоолны “Тако Белл” сүлжээг үндэслэгч Глен Белл, Америкийн дуучин Фредди Кинг, Италийн Ерөнхий сайд асан, эдийн засагч Марио Драги, Америкийн жүжигчин Чарли Шийн, Английн шигшээ багийн дасгалжуулагч асан Гарет Саутгейт, Америкийн дуучин “LMFAO” хамтлагийн ахлагч Редфүү, Бразилын хаалгач Хулио Сезар, Германы хөлбөмбөгч Жером Боатенг, Никлас Сюле, Америкийн загвар өмсөгч, жүжигчин Кайа Гербер нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

301 оны энэ өдөр Дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг, өнөөг хүртэл оршин тогтнож буй хамгийн эртний бүгд найрамдах улс Сан Мариног, гэгээн Маринус үүтгэн байгуулжээ.

1189 оны энэ өдөр Английн хаан “Арслан зүрхт” I Ричардыг Вестминстерийн сүмд хаан ширээнд нь залжээ.

1260 оны энэ өдөр Монголын эзэнт гүрэн Айн Жалутын тулаанд Мамлюкуудад ялагдав. Монголын эзэнт гүрэн анхны шийдвэрлэх тулаанд ялагдал хүлээж, Монголын эзэнт гүрэн үүнээс цааш тэлээгүй юм.

1838 оны энэ өдөр Америкийн иргэний нийгмийн зүтгэлтэн Фредерик Дугласс боолчлолоос зугтжээ.

1875 оны энэ өдөр Британийн малчид Аргентинд поло тоглоомыг дэлгэрүүлэв.

1939 оны энэ өдөр Франц, Их Британи, Шинэ Зеланд, Австрали улсууд Нацистын Германд зайн зарлаж, Холбоотны хүчийг байгуулав.

1944 оны энэ өдөр Анна Франк болон түүний гэр үблийг Аушвицын хорих лагерьт хүргэв.

1950 оны энэ өдөр Авто уралдааны ноён оргил Формула 1-ийн анхны аваргаар Нино Фарина тодорчээ.

1981 оны энэ өдөр НҮБ-аас Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийг батлав.

2004 оны энэ өдөр ОХУ-ын Умард Осетийн Беслан хотын дунд сургуульд исламын хэт даврагчид зэвсэглэн халдаж, 330 хүний аминд хүрчээ. Амиа алдагсдын 186 нь хүүхэд байсан юм.

2016 оны энэ өдөр Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах Парисын гэрээг соёрхон баталжээ. Дэлхийн нүүрстөрөгчийн ялгарлын 40%-г бүрдүүлдэг АНУ, Хятад улсууд уг гэрээнд багтсан юм.

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top