“LG”, “Google” патент хамтран эзэмших гэрээ хийлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 06

Өмнөд Солонгосын “LG Electronics” фирм ухаалаг гар утасны бизнесээ өргөжүүлэхийн тулд “Google” компанитай патентаа хуваалцах урт хугацааны гэрээ хийсэн тухайгаа мэдэгдлээ. Энэхүү гэрээ нь зах зээлд аль хэдийн гарсан болон ирэх 10 жилд гарах өргөн хүрээний бүтээгдэхүүн, технологийн патентуудад хамааралтай хэмээн хоёр фирм хамтын мэдэгдэлдээ онцолсон байна.

“LG”-ийн нутаг нэгт хамгийн том өрсөлдөгч, дэлхийн ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Samsung” корпораци өнгөрсөн нэгдүгээр сард “Google” компанитай мөн ийм гэрээ хийсэн билээ.

“Манай корпораци “Google” корпорацитай холбоо тогтоож буйгаа хоёр талын шинэ бүтээгдэхүүн, технологи үйлдвэрлэлтийн хөгжилд чухал ач холбогдол үзүүлнэ гэж найдаж байна” хэмээн “LG”-ийн Оюуны өмчийн төвийн тэргүүн Ли ярьсан байна.

Ухаалаг утасны үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээр бичигддэг тус корпорацийн бараг бүх бүтээгдэхүүн нь “Google”-ийн Андройд системээр ажилладаг тул “LG”-ийн хувьд ашигтай гэрээ болсон хэмээн шинжээчид үзэж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top