Хулганыг ”үл үзэгдэгч” болгох туршилт амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 07

Үл үзэгдэгч байх нь "Харри Поттер" шиг зөгнөлт зохиол дээр л гардаг зүйл биш болсныг эрдэмтэд нотолж байна. Японы судлаачид хулганыг бүхэлд нь нэвт харагдуулах техникийг олжээ.

Тэд судалгаандаа эд эсийн өнгийг арилгах арга хэрэглэсэн бөгөөд хулганы биеийг нэвт харж чадсан нь амьтны бие болон бүхий л эрхтэн бүрэн ажиллаж байгаа эсэхийг шалгахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Энэхүү арга нь амьтны эрхтний тодорхой генүүд хэрхэн олон тооны эд эсээр илэрхийлэгддэгийг тайлбарласнаар эрдэмтдэд 3D бүтцийн тухай цоо шинэ ойлголт авчирна хэмээн үзэж байна.

Судалгааны ажлыг эрдэмтэн Хироки Уедэ удирдаж байгаа бөгөөд Токиогийн их сургууль, Японы шинжлэх ухаан, технологийн агентлаг хамтран ажиллаж байгаа аж.

Эрдэмтэд "хаем" гэж нэрлэгддэг цусны улаан өнгө болон цусны эсний холбоонд ихээхэн анхаарал хандуулж байна. Судалгааны явцад хулганын биенд давсархаг бодис үүсдэг бөгөөд энэ нь хулганы зүрхэнд хүрэхэд цусны эргэлтийн системд хүндрэл учруулж үхэхэд хүргэж байгаа гэлээ. Дараа нь мөн цуснаас гемоглобин ялгах туршилт хийж байгаа учраас үхсэн хулганыг хоёр долоо хоногийн турш химийн урвалд оруулдаг байна.

Энэхүү судалгаа цаашид амжилттай үргэлжилбэл үр хөврөл хэрхэн хөгждөг, хорт хавдар эсийн түвшинд хэрхэн бий болдог зэрэгт ашиглаж болох юм хэмээжээ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өсөхбаяр(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

монгол хэзээ ийм болох бол

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

1  |  0
Top