АНУ-ын эрдэмтэн сэлфи хийдэг нисдэг камер зохион бүтээжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 08

Сүүлийн үед залуучуудын дунд “Сэлфи” хэмээх зураг авах хэв маяг өргөн дэлгэрээд байгаа билээ. Тэгвэл үүнийг хийхэд зориулаглсан нисдэг камерийг зохион бүтээсэн байна.  Стэнфордын их сугруульд эрдэм шинжилгээний судлаачаар ажилладаг, физикийн ухааны доктор Кристоф Косталл өөрийн найз, “Гүүгл” корпорацид техникийн программистаар ажилладаг Желена Жовановиктай хамтран энэхүү бичил камерийн санааг хөгжүүлжээ.

Энэ бол бугуйндаа зүүгээд явахад энгийн нэг бугуйвч шиг харагдах боловч таны бугуйнаас нэг алхмын зайтай явж, таны хүссэн зургийг авч чадах хосолсон үйлдэлтэй нисдэг камер юм. Уг нисдэг камер нь таны заавраар бугуйнаасаа авмагц 4 сэнст нисдэг төхөөрөмж болон хувирч, дээш хөөрөн таны дээрээс зураг авах болон бичлэг хийх үйлдэлтэй юм байна. Никси нь хүний хөдөлгөөнийг урьдаас тааварлах алгоритм, мэдрэмтгий элементийг ашиглаж чадсанаараа бусад камераас давуу талтай болж чадсаныг эдийн засаг техник технологийн “Вайред” сэтгүүл онцолсон байна. Түүнчлэн уг төхөөрөмж нь 360 градус эргэж панорама зураг авах болон эзнээ хаа явсан газар нь дагах горимтой гэнэ.

 

Зургаа авсны дараагаар Никси тань руу буцаж ирэх бөгөөд дахин зураг авах хүртэл өөрөө таны гарт ирэн зүүгдэх аж. Түүнчлэн панорама зураг авах болон дагах сонголтыг идэвхжүүлснээр Никси таныг тасралтгүй дагах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top