Мөнгө зарахгүйгээр англи хэл төгс сурах арга

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 15

Нэг хэсэг Англи хэл сурахаар хүн бүр л гадаад руу их бага зардлаар сургалтанд явахыг мөрөөддөг байлаа. Гадаадад хэлний сургалтанд яваад ирэнгүүт л Англи хэлийг эх хэл шигээ сураад, гадаад оронтой танилцаад, олон гадаад найзуудтай болоод ирнэ гэж төсөөлдөг. Гэтэл жилийн өмнө гэр бүлийнхээ эсэргүүцлийг үл ойшоон Австрали руу хэлний сургалтанд явсан найз минь 1 жилийн дараа буцаж ирээд Англи хэлний оноогоо ахиулахаар курсанд явж байхыг хараад бодол минь тэс өөр бодолтой болсон.

Гадаад улс орныг соёлыг нь мэдрэхийн тулд, амьдралын туршлага хуримтлуулахын тулд зорих гэж байгаа бол дэмжиж байна. Гэхдээ зөвхөн гадаад хэл сурахаар тухайн улсыг зорихыг миний хувьд дэмжихгүй. Өнөө үед хуучинтай харьцуулбал Англи хэл сурах арга хэрэгслүүд, материалууд асар их байна.

Олон ангит цуврал драма, кино үзэх:
Хадмал орчуулга, хадмал текст (subtitle)-гүйгээр үзээрэй

Англи хэлийг төгс сурахад таны бодсоноос илүү их цаг хугацаа зарцуулна гэдгийг та мэдэж байгаа байх. Уйтгартай хүнд хэцүү даваа байх болно. Англи хэлийг сонирхолтой аргаар сурахын тулд сонирхол татахуйц зүйл байх ёстой. Юу байж болох вэ гэж үү? Та зүгээр л дуртай кино юмуу олон ангит киногоо үз. Мэдээж хадмал орчуулга, хадмал текстгүйгээр үзээрэй.

1. News room

img_20141007152009_076cfd25

Америкийн HBO сувгийн “News room” драма нь хэвлэл мэдээллийн зарчим, зүй тогтолын тухай санаа зовних хэвлэл мэдээллийн ажилтнуудын тухай амьдралыг харуулсан олон ангит кино юм. 2011 оны 83 дахь Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг кино зохиол”, 2011 оны 68 дахь Алтан бөмбөгцөг шагнал гардуулах ёслол “Шилдэг зохиол” шагнал хүртсэн гоц авьяастай зохиолч Аарон Соркины бүтээл юм. Бодит байдлаас илүү бодитой мэт харагдах мэдээний өрөө, хүнлэг сайхан сэтгэлтэй сэтгүүлчид, эрс тэс өрнөл зэрэг үнэхээр сонирхолтой драма юм. 1-р ангиас эхлээд л хүчтэй сорох мэт татах хүч нь таныг уйдах зав чөлөө ч олгохгүй.

Ялангуяа 21 настай хуулийн сургуулийг төгссөн нэвтрүүлэгчийн дүр болох Вилл МакЭвой, Фулитцерын шагналт ерөнхий найруулагч Маккензи Макхейл нарын дүрүүдийн нь  яриа нь орчин үеийн хэллэг, зүйрлэл хэллэгүүд, уран яруу хэлцүүд дүүрэн учир гайхалтай байх болно. Дээд зэрэглэлийн Англи хэлтэй болох хүн заавал үзэхийг зөвлөе.

 2. Big Bang Theory

img_20141007154208_18c5f4f7

2007 онд анх цацагдсан Big Bang Theory олон ангит кино Америкийн CBS сувгийн бүтээл бөгөөд маш алдартай тул одоо хүртэл дуусаагүй үргэлжилж байгаа. Томхон их сургуулийн тэнэгдүүхэн 4 оюутан, гэнэн цайлган шар үст оюутан бүсгүйн дүрүүд нь инээхгүй байхын аргагүй.

Шинжлэх ухааны хүндхэн мэдлэгийн талаар ярилцах нь хэцүү боловч дүрүүдийн саадгүй урсах яриан дундаас өдөр тутмын Англи хэл сурах боломжтой. Дашрамд найзыгаа дургүйг нь хүргэлгүй цаашлуулах аргад суралцах боломжтой.

3. Modern Family

img_20141007160134_5e990e85Modern Family нь цуврал кинонуудын Библи гэж хэлж болхоор кино бөгөөд Англи сурахад хамгийн тохиромжтой киноны жагсаалтны 1-рт бичихэд гэмгүй.  Америкийн дунд зэргийн амьдралтай нэгэн гэр бүлийн тухай гарах ба модон амьдралгүй хэллэг бараг байхгүй шууд л өдөр тутмын амьдралд хэрэглэхээр өгүүлбэрүүдтэй. Мэдээж хэрэг олон ангитны санаанд багтамгүй өрнөл ихтэй уйдахааргүй кино юм.

5. Sex and the City

img_20141007170033_91e7e17e

Sex and the City-д хүйсийн талаар өөр өөр бодолтой 4 мэргэжилтэн эмэгтэйн тухай гарна. Эдний кафед суунгаа өрнүүлэх яриаг сонсоод байвал өөрийн эрхгүй болзооны мэргэжилтэн болсон мэт санагдах болно. Мөн загварын ертөнцийн акул Патрисия Филд загварыг нь хариуцсан болохоор нүд хужирлах гоёмсог загварыг нь сонжих боломжтой.

Гол дүр болох Кэрри Брэдшоу нь сэтгүүлч гэдгээ нотлох мэт яг оносон, ухаалаг цэцэн үг хэллэг байнга хэрэглэнэ. Та энэ драмаар дамжуулан загвар, дурлал, хайрын талаар Англи хэлний баялаг мэдлэгтэй болно.

6. House

img_20141007181128_87de34d7

Ихэнх гоц хүмүүсийн адил House кино гол дүр эмч Грегори Хаус ч мөн ааш муутай, ууртай боловч түүнийг таних тусам сэтгэлийн хөдөлгөөнтэй, хүн чанарыг нь мэдрэх болно. Грегори Хаус эмч киноны 80 хувьд нь гарах боловч сэтгэл эзэмдсэн, тайлагдашгүй өрнөлөөс нь болоод та нэг л мэдэхэд дараагийн ангийг нь хүлээх бизээ.

Ялангуяа Грегори Хаус эмч онч ухаалаг үгсээрээ алдартай бөгөөд түүний онцгой мэргэн үгс нь таны сэтгэлийн утсыг хөндөнө. Анх Англи хэл сурч байгаа хүнд тохиромжгүй, ойрын зуурын ярианы баялагтай дунд түвшний суралцагчид болон анагаахын хэллэгийг хөгжилтэй аргаар сурах хүсэлтэй анагаахын салбарынханд санал болгож байна.

7. Glee

img_20141007181641_32173547

Glee найрал дууны клубт өрнөх ахлах ангийн сурагчдын өсөж хөгжиж байгааг харуулсан хөгжимт кино драма юм. Киноны өөртэй итгэлгүй, нийгэмд ялагдал хүлээсэн дүрүүд нь шинэ улирал эхлэх бүр ахиж дэвшин өөртөө итгэлтэй нийгмийн гишүүд болно.  Glee драмын сэтгэл татах зүйл нь дуу хөгжим юм. Дүрүүдийн сэтгэл татам хоолойг нь сонсон дагаж дуулсаар байвал нэг мэдэхэд л Англи хэл сайжирах болно. Мэдээж хэрэг сайхан дуу сонсон стресс тайлагдаж сэтгэл сэргэх нь ойлгомжтой.

8. Shameless

img_20141007170750_0efe8f59

Бие сэтгэлээ анагаах болон Англи хэл сурахыг зэрэгцүүлэхийг хүсч байвал Shameless-ийг санал болгож байна. Энэ гэр бүлийн түүхийг үзвэл та өөрийн энгийн даруухан амьдралд талархах болно. Архичин аав, сэтгэцийн өвчтэй дүү, найз залуугийнхаа ахтай учир ургуулсан бүсгүй зэргийн эцэс төгсгөлгүй, шийдэх аргагүй амьдрал нь эдний дэргэд эгэл жирийн бидний амьдрал хичнээн агуу сайхан болохыг ойлгуулна.

Энэ киноны гол давуу тал нь Америкчуудын өдөр тутам хэрэглэдэг хар ярианы үгсийг сурах боломжтой. Та энэ үгсийг амьдралд хэрэглэхгүй ч харилцагч чинь таныг юу гэж хараасныг төвөггүй ойлгох хэмжээнд очино. Мөн яаралтай, хүндхэн нөхцөл байдалд хэрэглэх Англи үг хэллэгүүдийг сурах боломжтой.

9. Gossip Girl

img_20141007171106_2900d9ba

Gossip Girl киноноос харьцангүй цөөн жүжигчинээр 6-р бүлэг хүртэл хүрсэн найруулагчийн хичээл зүтгэлийг мэдрэх болно. Өдөр тутам хувирах нөхөрлөл, урвалт, хувийн сургуулийн хатан хаан болохын тулд хэрэглэх зальжин аргууд нь гайхахгүй байхын аргагүй. Өдөр тутмын Англи хэлийг сурах боломжтой.

10.  Desperate Housewives

img_20141008002652_02899a20

 

Desperate Housewives кинонд уурандаа нөхрөө алчихсан Габриэль Солис, найзынхаа гэрийг санамсаргүй шатаачихсан Сьюзан Мэйор зэрэг эхнэрийн дүрүүд асар том зүйлстэй нүүр тулах болдог. Гэхдээ энэ кинонд дүрүүд нь ийм хүнд асуудлын дундуур ч хөгжилтэй цоглог уур амьсгал бүрдүүлж чадна.

Энэ олон ангит киноны гол давуу тал нь дуудлага нь маш цэвэрхэн бөгөөд дунд зэргийн амьдралтай эхнэрүүдийн ярианаас өдөр тутамдаа хэрэглэж болохуйц хэллэгүүдийг амархан сурах боломжтой.  Мөн хар ярианы хэллэг багатай Англи хэлний дээд түвшины хэллэгүүд ихтэй тул яриагаа сайжруулахыг хүссэн дунд түвшины сурагчдад их тохиромжтой.

11. Good Wife

img_20141008002850_d866e3b9

 

Good Wife нь шүтэн бишрэгч ихтэй алдартай драма юм. Бараг донтох шахам татах хүчтэй тул та нэг өдрийн дотор бүтэн 5 улирлын ангийг нь нэг дор үзчихэж магадгүй. Их бардам улс төрч нөхөртэй нэгэн хуульч бүсгүйн алдарт нэрд хүрч буй замналыг харуулах бөгөөд гол дүрийн эмэгтэй нь үзэгчдийг татах увидастай нэгэн байх ажээ.

Good Wife нь хуулийн драма бөгөөд мэргэжлийн уур амьсгалтай чамин хэллэгүүд байнга гардаг. Гол дүр болох Алисиа шиг өөртөө итгэлтэй бизнесийн яриатай больё та заавал сонгоорой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top