Та дэлхий дээр биш Буд гаригийн иргэн байсан бол хэдэн настай байх бол? bbc.com сайт "Дэлхий дээрх чиний амьдрал" нэртэй тун сонирхолтой веб аппликэйшн гаргажээ.
Таныг дэлхий дээр амьдарч байгаа энэ хугацаанд хэчнээн газар хөдлөлт болсон, эх газрын тектоник хөдөлгөөн хэрхэн өөрчлөгдсөн, хэдэн га ой мод сүйдсэн, цаг агаар хэдэн градусаар өөрчлөгдснийг мэдэх боломжтой. Мөн эндээс таны зүрх энэ дэлхийд мэндэлснээсээ хойш хэдэн удаа цохилсон, аварга цагаан халим тантай зэрэг төрсөн бол түүний зүрх хэдэн удаа цохилсон байх талаар сонирхолтой тоог хараарай.
Ингэхийн тулд та http://www.bbc.com/earth/story/20141016-your-life-on-earth хуудаст нэвтэрч ороод өөрийн төрсөн он, сар, өдөр, өндөрөө бөглөхөд л хангалттай. Жишээ нь та одоо 25 настай бол Буд гариг дээр 103 настай байх байжээ. Таныг төрснөөс хойш 123 томоохон газар хөдлөлт болж, 56 солир дэлхий дээр газарджээ. Мөн энэ 25 жилийн хугацаанд Сүүн замыг 200,839,311,250 km туулж, нарыг тойрон 24,100,718,190 km явсан байна. Сонирхолтой байгаа биз? Туршаад үзээрэй.
Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 0 )