ОХУ “Шүрэн”-гийн УЦС-ын асуудлаар Дэлхийн банкинд хандана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 29

Сибирийн цэнхэр сувд гэгддэг Байгаль нуур  дэлхийн цэнгэг усны нөөцийн дөрөвний нэгийг агуулдаг бөгөөд 1996 онд ЮНЕСКО дэлхий дахины байгалийн өвийн жагсаалтад оруулжээ. Гэтэл саяхнаас энэ нуурын усны түвшин сүүлийн 60  жилд анх удаа 40 см-ээр доошилж байгаа тухай мэдээлэл дуулдаж эхэлсэн.

ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа энэ анхааруулга сануулга  үндсэндээ Монгол Улсад хаяглагдсан байх магадлал бас бий.

Үүнтэй зэрэгцэн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөж байгаа “Шүрэн”-гийн усан цахилгаан станцын төсөлд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийллээ. Тус яамны сайд Сергей Донской дээрхи төлөвлөгөөний эргэн тойрон дахь асуудалд анхаарлаа хандуулахыг Монголын Засгийн газраас  хүсэх бололтой.  Энэ талаархи мэдээллүүд Оросын хэвлэлд  байнга харагдах боллоо.

Байгаль нуурт 491 гол горхи цутгадаг ч нийт усны сэлбэлтийн 50 хувийг Сэлэнгэ мөрөн хангадаг. Өнгөрөгч оны аравдугаар сард ОХУ-ын өндөр хэмжээний төлөөлөгчид Монголд ирсний дараа Шүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Сайд Сергей Донской оросын мэргэжилтнүүдийн хийсэн байгаль орчны үнэлгээг анхаарч үзэхийг манай талд сануулж байсан нь бий. Ер нь Шүрэнгийн УЦС-ыг тойрсон оросуудын анхааруулга сануулга ганц үүгээр хязгаарлагдахгүй.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөж байгаа “Шүрэн”-гийн усан цахилгаан станцын төсөлд сэтгэл дундуур байгаагаа дахин илэрхийллээ

Манай улс эдүгээ эрчим хүчнийхээ тодорхой хэсгийг импортоор хангаж байгаа. 2014 онд ОХУ-аас нийтдээ 287 сая кВт цаг эрчим хүч импортолжээ. Энэ нь ойролцоогоор 57 тэрбум төгрөг болж байна.  1997 оноос хойш нийдээ 320 сая ам.долларын эрчим хүч импортолсон тооцоо бий.  Эрчим хүчний ийм гачигдлыг хөнгөвчлөх нэг боломж нь дээр яригдаад байгаа Шүрэнгийн УЦС юм. Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын нутагт баригдахаар төлөвлөж байгаа энэхүү цахилгаан станц нь 244 мВт-ын хүчин чадалтай, 780 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах тооцоотой байгаа юм. Энэхүү станцын төслийг Герман, Монголын мэргэжилтнүүд хийжээ. 

Шүрэнгийн УЦС-ын төсөл анх яригдаж эхэлсэн цагаасаа л гадаад эрсдэл болох хил дамнасан голын асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх нь  хамгийн тулгамдсан зорилт болж байсан юм. Харин дотоод эрсдэл гэвэл УЦС-ын даланг байгуулахад 20300 га газар усанд автах тооцоо байгаа юм. Тэгэхээр энэ усан сангийн газарт хамаарах суурьшил, суурин, ногооны талбай зэргийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг.

энэхүү цахилгаан станц нь 244 мВт-ын хүчин чадалтай, 780 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдах тооцоотой 

Гэтэл энэ төсөл ОХУ-ын зүгээс тавьж буй саналд үндэслэн өнгөрөгч оны аравдугаар сараас эхлэн зогсоод байгаа юм. ОХУ-ын гаргаж буй эсэргүүцэл  бол тодорхой. Байгаль нуурын эко системд сөргөөр нөлөөлөх вий хэмээн болгоомжилж байгаа. 

Хэрэв Шүрэнгийн УЦС баригдвал  Байгаль нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний урсац гурав дахин буурна, мөн загасны нүүдэл хумигдсанаар Байгаль нуурын загасны нөөц багасч, загасны олон төрөл зүйл устахад хүрнэ гэсэн судалгааг ОХУ-ын мэргэжилтнүүд хийжээ.  Одоо хоёр талын хамтарсан баг энэ асуудлаар нарийвчилсан судалгаа хийж байна.

Оросуудын дургүйцэл ганцхан энэ Шүрэнгийн УЦС гэж хэлж бас болохгүй.  Хэдэн жилийн өмнө Орхон голоос говь руу 740 км урт ус дамжуулах хоолой татах “Орхон говь” төсөл яригдаж байх үеэр мөн иймэрхүү эмзэглэл мужийн хэвлэлүүдэд  үзэгдэж байсан юм. 

Саяхан ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэхүү УЦС-ын төслийг ОХУ-ын мэргэжилтнүүдийн үнэлэгээг сонсоогүй хэмээн буруутгасны зэрэгцээ эдүгээ Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экологийн нөхцөл байдал муу байгааг онцолж байна.

Түүнчлэн ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Сергей Донской Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцийг зөрчиж байгаа  Шүрэнгийн УЦС-ын төслийн санхүүжилттэй холбоотой асуудлаар Дэлхийн банкнаас тайлбар хүсэхээр төлөвлөж байгааг мэдээлж байна. Хэрэв байдал энэ мэтээр үргэлжилбэл Шүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжих магадлал  “тэг”-тэй тэнцэж мэдэхээр байна.

Сэлэнгэ мөрөн дээр баригдах усан цахилгаан станцын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний  Орос, Монголын шинжээчдийн багийн уулзалт хэлэлцээрийг  энэ оны эхний улиралд хийхээр хэлэлцэж тохиролцоод байгаа билээ.

П.Булган

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
us heregtei(202.21.113.138) 2015 оны 01 сарын 30

stantsaa barih l heretei mahaid gazar bol bna harin hiimel ch gesen usan baiguulamj nemegdej bval ireeduid heregtei bhaa

0  |  0
зочин(203.91.118.162) 2015 оны 01 сарын 30

УЦС хэзээ ч хэтийн гамшиг дагуулахгүй. Монгол орон шиг усны нөөц багатай орон УЦС барьж усны нөөцтэй болно. Мөн Хөвсгөл нуур байгал орчинд ямар эерэг нөлөөтэй байна яг тэрэг шиг адилхан болно шдээ

0  |  0
йыбй(203.91.118.162) 2015 оны 01 сарын 30

Орсууд Усан цахилгаан станц бариулахгүй бол эрчим хүч үнэгүй өгч чадах уу.

0  |  0
зочин(49.0.160.229) 2015 оны 01 сарын 29

За, Байгаль нуур ч баларсан...кккк

0  |  0
Zochin(31.33.41.104) 2015 оны 01 сарын 29

Manaihiig neg ym hiih geheer orosuud dandaa teeg boloh ymaa baigal nuur yah ni bidend ymar hamaa bn uneheer bariulahgui gej bgaa bol mongol ulsad ter usan tsahilgaan statsiin uildverleh erchim huchiig unegui uguh estoi

0  |  0
Зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 29

Эх оронч биүш гол иөрний тухай олон улсын конвеци байдаг. Түүгээр бол голын урсацын тодорохой хэсгийг /магадгүй 30 хүртэл хувь ч бил үү/ утхайн улс орон өөрийнхэрэгцээнд зарцуулахааар авч үлддэг эрхтэй шиг санагдаж байна.

0  |  0
zoro(202.179.20.86) 2015 оны 01 сарын 29

hervee tegvel orosuud uursduu tchalgaan erchimee unegui ug tgvel asuudalgui sh dee

0  |  0
Зочин(202.180.216.234) 2015 оны 01 сарын 29

Монголыг эрчим хүчээр Оросоос хараат байж ядуу байлгах гэсэн цаад санаа.

0  |  0
bold(112.72.13.126) 2015 оны 01 сарын 29

1rt eh ornoo bodvol yasan yum! Orosuud tsahilgaan stants bariulah sonirholgui bol manaid tsahilgaanaa unegui ugch bolno sh de! Shiidel eruusuu l ene, manai ulsiig orosoos bainga shalgaalj yaduu amidruulah huseltei uls shuu de!

0  |  0
монгол(202.72.245.122) 2015 оны 01 сарын 29

Дэлхий даяар дулаарал явагдаж хэдэн гол, нуур ширгэсэн тухай бичээч, Арал, Каспийн тэнгисүүд 30 жилийн өмнө байсан эргээсээ 30-50 км ширгэсэн, эх оронч биш гол мөрнөө ашиглахгүй бол бид яаж амьдрах юм бэ, Оросоос авдаг цахилгаанаа үнэгүй авах тухай бичээч дээ, арай өөр өнцөгөөс бичвэл яасан юм бэ? ”эх оронч” сайхан үг шүү.

0  |  0
зочин(103.229.123.7) 2015 оны 01 сарын 29

тэгвэл хийн хоолойгоо монголоор тавих хэрэгтэй ш дээ бид ч гэсэн амьрах ашиг олох эрхтэй

0  |  0
Монгол хүн(78.20.21.146) 2015 оны 01 сарын 29

Үнэхээр Оросууд тэгэж тооцоолж байгаа бол Монголчууд биднийг Шүрэнгийн төслөөс татгалзах хэмжээний ашиг бүхий санал тавих хэрэгтэй. Үгүй бол бид бас хүмүүс шүү дээ. Ирээдүйгээ харсан хөрөнгө оруулалт хийх эрхтэй. Энэ бидний газар нутаг. Үгүй бол хөрөнгө оруулалтын өөр саналыг Оросууд тавих ёстой. Харин тэр нөхцөлд жинхэнэ харилцан хамтын ажиллгаа бий болно.

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 01 сарын 29

ШҮрэнгийн УЦС бол тийм ч оношвчтой шийдвэр биш шиг санагддаг. Хэрин түүнийхээ оронд ”Орхон говь” төслөө хэрэгжүүлсэн бол үр дүн нь арай илүү байж мэдэх бөгөөд нутаг дэвсгэрийнхээ усны хангалтыг жигд болгох томоохон шийдэл байсан байж магадгүй юм. Оросуудын энэ эсэргүүцэл бол зөв. Бид байсан ч бас тэгэх л байсан шүү дээ Сэтгэгдэл бичсэн ”Хашир хүн”-ий оросуудаас нөхөн төлбөр авах журмаар төслөө зогсоох саналыг дэмжиж байна.

0  |  0
iuoyt(150.129.140.54) 2015 оны 01 сарын 29

gutsdag huurnuud ve, ene ivaanuud chini

0  |  0
ХАШИР ХҮН(203.194.116.156) 2015 оны 01 сарын 29

БАЙГАЛЬ НУУРАА ШИРГЭХЭЭС ХАМГААЛАХ ГЭСЭН ОРОСУУДЫН САНАА ЗӨВ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ МОНГОЛ ЭРЧИМ ХҮЧЭЭ ӨӨРИЙН БОЛОМЖООР ХАНГАХ ЗОРИЛГОД ХАРШИЛЖ БАЙГАА УЧИР ОРОСУУДААС НӨХӨН ТӨЛБӨР АВАХ НӨХЦЛӨӨР УЦС БАРИХ АЖЛЫГ ЗОГСООЖ БОЛНО. ИНГЭВЭЛ МАНАЙ СЭЛЭНГЭ МӨРӨН Ч АВРАГДАНА. ЕР НЬ УЦС -ЧИНЬ ХЭТИЙН ИХ ГАМШИГ ДАГУУЛДАГ ШҮҮ!!!

0  |  0
bi(202.70.46.202) 2015 оны 01 сарын 29

Orosoos erchim huchee une gui or mash hongololttei avah tohiroltsoo hiigeed on hold bolgoh hereg tei.

0  |  0
Top