Эрдэнэт хотын 35 жилийн ойн өмнө Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолборын эхний хэсэг буюу сэрэг дүрийг нь амилуулах ажил эрчимтэй өрнөж байна.
Саяхан тус хотод амьдардаг ширээт лам З.Гончигжав уг цогцолборыг барьж байгуулахад зориулан 10 сая төгрөг хандивлаж байгаагаа мэдэгдэн Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Оюунбатад гардуулж өглөө. Д.Оюунбат, ламтанд баярлаж байгаагаа илэрхийлээд, цогцолборыг барихад манай аймгийн ард иргэд, сүсэгтэн олон, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөж байна. Иргэд мөнгөн хэлбэрээр хандив өргөхийн сацуу суварга болон
шашны байгууламжид орох эд материалын тусламж үзүүлж байгаа юм. Орхон аймгийн төсвөөс дээрх цогцолборын орчныг тохижуулах, шашны сүм хийд барихад зориулж 200 сая төгрөг гаргалаа. Тендерт ялсан гүйцэтгэгч саяхнаас ажилдаа ороод байна гэлээ. "Эрдэнэт" үйлдвэрийн Зөвлөлийн хуралдаанаас 2.8 тэрбум
төгрөг баталж, цогцолбор барихад зориулж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 1 )
Энүүнийг бичсэн сэтгүүлчээс асуух зүйл байна. Бурхны шашинд ШИРЭЭТ ЛАМ гэж цол хэргэм байдаг юм уу? Ямар эрх үүрэгтэй тушаал болохыг хэлж өгөөч. Хамба ламаас юугаараа ялгаатай юм?