“Чингис” рестораны хоолноос хорджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Эрдэнэт хотод үйл ажиллагаа явдулдаг "Чингис" ресторанд хоол идсэн 20 гаруй хүн хорджээ. Хоолонд хордсон хүмүүсээс шинжилгээ авахад гэдэсний савханцар хэлбэрийн салманеллиоз нян илэрсэн байна. Тэднийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд эмчлүүлснээр бие нь сайжирч эмнэлгээс гарсан байна. Хоолонд хордсон эдгээр хүмүүс муудсан өндөгтэй салатнаас болсон гэж үзэж байгаа юм. Аймгийн Мэргэжлийн хяналтынхан ч үүнийг баталж байгаа ажээ. Хэрэглэгчдэдээ эрүүл хүнсний шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэн тус рестораныханд хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Энэхүү зөрчлөөс санаа авч хотын баар, ресторануудад холбогдох байгууллагууд үзлэг хийж багагүй зөрчил илрүүлжээ. Ялангуяа, хоолны дээжийг авч шинжлүүлдэггүй, амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгч, хөргөлттэй лангуунд хадгалдаггүй дутагдал ч заримд нь илэрсэн байна. Мөн орчны эрүүл ахуйн наад захын шаардлага хангаагүй зарим ресторан, баарны удирдлагуудыг торгож анхааруулга өгчээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top