С.Баяр: Та нар цаг үеэ мэдрээч ээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Сүүлийн үед УИХ-ын гишүүн С.Баяр нэгэн зүйлд ихэд жигшин зэвүүцэж байгаа сурагтай. Тэр нь УИХ-ын нэр бүхий гишүүдээс ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлыг гарган тавьсан явдал гэнэ. Түүний бодлоор С.Эрдэнэ Д.Сэдванчиг Д.Ганхуяг нарын нэр бүхий улс төрчид тун болчимгүй зүйл хийж байгаа юмсанж. Ялангуяа, сонгууль дөхсөн үед сонгогчдодоо өөрсдийгөө мартуулахгүйн тулд энэ мэтийн цаг аргацаасан үйлдлүүд хийж буй нь түүнд төдийлөн таалагдахгүй байгаа ажээ. Тиймээс Засгийн газар руу ингэж дайрч нэг сайдыг огцруулах бичиг барьж гүйснээс сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг эргэж харах хэрэгтэй гэх үгийг захиж сууна. Шарсан мах анддаггүй зурхайч гэдэг шиг олон жил улс төрийн гал тогоонд чанагдсан улс төрч гэдгээрээ энэ мэтийн залийг тун овжин мэдэрнэ гэдэг  л энэ байх даа.

З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top