УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ганцаараа баатар

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Өөрийгөө рекламдах дургүй хэмээдэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт баатрын дүр эсгэлээ. Тодруулбал, эл өдөр жагсагчид Төрийн ордны баруун, зүүн хаалгыг битүүлэн хааж нэг ч хүн, машин тэрэг оруулж гаргахгүй байлаа. Чанга яригчаар “Амлалтаа биелүүл! Мөнгөө өг! Эс чадвал огцор!” хэмээн шаардлагынхаа хариуг авахыг хүсч буйгаа илэрхийлэн хашгирч  байв. Ингээд Төрийн ордноос цухуйх хүнгүй байсаар 14:30 цаг болох үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг гарч ирэхэд хүмүүс ёстой л бүчих шиг болжээ. Мань эр энэ боломжийг алдалгүй өөрийгөө рекламдаж хийсэн ажлуудаа тайлагнаж гарав.  Эцэст нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Говь-Алтайнханд хандан “Та нар ажлаа тарахаар оройхон 6-8 цагийн үед нэг газар цуглаад намайг дуудаарай. Тэгээд цөмөөрөө халуун ам бүлээрээ ярилцъя” хэмээн аминчирхжээ. Энэ нь ч Алтайчуудад ихэд таалагдсан гэнэ шүү. Орой нь гишүүн Алтайчуудтайгаа уулзаад юу ярьсан бол оо. Юутай ч эрхэм гишүүн ирэх сонгуулийнхаа гарааг эхлүүлэв бололтой. 

 М.Гэрэлгуа. Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top