Өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар ноолуурын салбарыг дэмжих зорилготой Засгийн газраас 110 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар болсон. Энэ асуудал УИХ-ын зарим гишүүдийн дунд маргаан дэгдээлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “ноос, ноолуурын үйлдвэртэй УИХ, Засгийн газрын гишүүдийн бизнесийг дэмжих бодлого болохоос биш, жинхэнэ улс орны хөгжлийг харсан бодлого биш, 2012 онд байгуулагдах парламентыг ноос, ноолуур, барилга, авто зам, махны үйлдвэртэй хүмүүсээр дүүргэчихвэл яасан юм бэ” гэсэн саналыг гаргаснаар доорх маргаан үүссэн юм.
Батж.Батбаяр:-"Ж.Сүхбаатар гишүүн ээ, чи харин жинхнээсээ хулгайч шүү.Тэгж ярих юм бол чи Монголын номер нэг луйварчин”
Ж.Сүхбаатар: -“Батбаяр гишүүн ээ, та өөрөө хулгайч” УИХ-ын гишүүд ийн маргалдах мөчид,
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл: “Хоёулаа шалгуулах хэрэгтэй шүү” хэмээв.
УИХ-ын эрхэм гишүүд хоорондоо маргах нь телевизээр хаа нэг харагдаж л байдаг. Гэхдээ энэ удаагийн маргаан УИХ хулгайчдаар дүүрчихээ юу даа гэх бодлыг төрүүлэв. Д.Дэмбэрэл даргын хэлснээр шалгаад үзэхэд илүүдэхгүй юм биш үү?
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )