Анодын Н.Даваагийн эхнэр Б.Оюунгэрэл: Төв талбайд барьсан найман гэрийг нөхөр бид хоёр өгсөн

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод маань цас бороо холилдон орж, улс төрийн амьдралд ч  бас хуйсганасан өдрүүд өнгөрлөө. Түүний дундаас Анод банкны ТУЗ-ийн ги­шүүн, “Тэнгэр угсаа” ний­гэм­лэгийн тэргүүн Н.Даваа баривч­лагдсан нь олон нийтийн анхаар­лыг тат­аж байв. Н.Давааг “Мөрдөн бай­цаах ажиллагаанд саад учруулж болзошгүй” гэх үндэслэлээр хорьсон аж. Харин зарим эх сурвалж Н.Даваа иргэний хө­дөл­­гөөнүүдийг Анод банкны хад­­галамж эзэмшигчдийн  мөн­­­­­­­­­гөөр санхүүжүүлсэн нь баривч­лах үндэслэл болсон гэж  мэдэгдээд байгаа. Энэ тухай түүний эхнэр Б.Оюунгэрэл тайлбарлахдаа “Ганц нэг сая төгрөг өгч байсныг нууцлах юм алга.“Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийн Сүхбаатарын талбайд барьсан найман гэрийг нөхөр бид хоёр өгсөн.  Га­зар нутгийнхаа төлөө тэмцэж буй залуу­саа ямар гадаа хонуулалтай биш дээ. Түүнээс биш далдуур ивээн тэтгэж санхүүжүүлсэн юм огт байхгүй” хэмээжээ. Ямартай ч Н.Даваа “Гал үндэстэн холбоо”-ныхонд тусалсан аж. Холбооныхон ч түүнийг суллахыг шаардан морьтой жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ түүнийг Анодын хэргийн яллагдагч гэдгээр саатуулсан бол жагсаад нэмэргүй  л баймаар. “Гал үндэстэн холбоо”-ныхон  үүнийг хоёр өөр асуудал гэдгийг мэдсээр байж яагаад жагсаж, түүнийг суллуулна гээд байгаа юм бол оо? гэх асуулт ард түмний дунд хардлага , хариу нэхэн үлдэж байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top