Хүнсний бүтээгдэхүүн хөгцөрвөл арилгаад хэрэглэх үү аль эсвэл шууд хаях уу. Хүнсний бүтээгдэхүүний хөгц нь хорт бодис агуулдаг ба тэр тусмаа хорт хавдар үүсгэгч микотоксин агуулдаг ажээ. Эдгээр бодис нь хоол хүнсэнд шингэж, нүдэнд харагдахгүй газар нуугдсан байдаг. Махан бүтээгдэхүүн дээр хөгц тогтсон бол шууд хаях хэрэгтэй гэж эмч, эрдэмтэд зөвлөж байна. Харин хатуу сортын бяслагны хөгцтэй хэсгийг хусч аваад цэвэрхэн хэсгийг хэрэглэж болно. Үүнээс гадна йогурт, цөцгий, аарц, халуун ногоо, хүнсний ногоо, жимс, талх, жигнэмэг хөгцөрвөл хэрэглэхгүй байх нь зохистой. Эдгээр хүнсэнд тогтсон, нүдэнд үл харагдах мөөгөнцөр нь олон таагүй зүйл дагуулдаг байна.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )