”Divas Mongolia-2011”-т Ц.Чулуунбат цэг тавилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Сүүлийн үед "Divas Mongolia-2011" болох гэж байгаа гэх мэдээлэл олны чихэнд хүрээд байгаа. 2006 онд ард түмний санал асуулгаар анх удаа Монголын "поп дива" нар тодорч, НҮБ-ын дуучин Т.Ариунаа, поп хатагтай Б.Сарантуяа, дуучин С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар цоллуулсан. Мөн "Up music" продакшны зүгээс “Divas Mongolia-2006" тоглолтыг зохион байгуулж нэлээд шуугиан тарьсан билээ. Дуулиан шуугиант энэ тоглолт дахин болох гэж буй талаарх үнэн худал нь тодорхойгүй ярианд "Up music" продакшны захирал Ц.Чулуунбат цэг тавилаа. Тэрээр "Бид дахин дива нарын тоглолт огт хийхгүй" гэж мэдэгдээд байгаа юм. Тэгэхлээр "Divas Mongolia-2011" болно гэдэг худал цуурхал бололтой.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top