Балхжавын хүү киноны шинэ төрөлд хүч үзнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Сүүлийн үед Монголд богино хэмжээний кино хөгжих орон зай болоод интернет хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа. Эдгээрийг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хүү найруулагч Б.Чингүүн боломж болгон харж, овжноор ашиглаж байна. Тухайлбал  зураач Ж.Гэрэлийн тухай “Гэрэл" богино хэмжээний киног бүтээж Монголын веб хуудсуудаар тавьсан нь үзэгчдэд хүрсэн. Тэр "The Last Moment" нэртэй дараагийн киногоо онлайн хэрэглэгчдэд хүргэхээр бэлэн болсон аж. Найруулагч Б.Чингүүний хувьд өмнө нь "Болзоо", "Соло", "Цэцэг" зэрэг богино хэмжээний кино хийж байсан бөгөөд цаашид ч богино хэмжээний киногоор дагнах бололтой.

А.Туяа.Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top