М-Си-Эс Групп 30 оюутныг тэтгэлэгт хамруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

 М-Си-Эс Групп  сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой, мэдлэг, боловсролоо  дээшлүүлэх чин хүсэл, тэмүүлэлтэй оюутан залуустаа  зориулан “ОЮУТНЫГ ИВЭЭН ТЭТГЭХ ХӨТӨЛБӨР”-өө найм дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хөтөлбөрийн онцлог нь их, дээд сургуулийн төгсөх болон төгсөхийн өмнөх курсын бүх оюутнууд өргөнөөр оролцох боломжтой ба шалгарсан оюутан бүрт хичээлийн жилийн турш нийт 800 мянган төгрөгийн тэтгэлэг олгохын зэрэгцээ М-Си-Эс Группын харьяа аль нэг компанид үйлдвэрлэлийн буюу дипломын дадлага хийх, сургуулиа төгсөөд тус группт ажиллах боломжоор хангах юм. Шалгаруулалт нь 3 үе шаттай явагдах бөгөөд 5 сарын 14, 15-нд тестийн шалгалт МУИС, СЭЗДС, ХААИС, ШУИТС-КтМС-ийн хичээлийн байранд 09.00 цагаас нэгэн зэрэг эхэлнэ. Харин та сонирхсон зүйлээ  www.mcs.mn хаягаар орж, дадлагын тесттэй танилцан, урьдчилан бэлтгэхийг зөвлөж байна. Шалгарсан 30 оюутанд тэтгэлэг, амжилттай оролцсон 10 оюутанд ажлын байрны урилга гардуулах ёслол 2011 оны 5 сарын 26-нд Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Сэнтрал Тауэрт болно.

З.Марал Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top