"Улс төр сонины" эрхлэгч, сэтгүүлч Г.Уянгын хэргийг Нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ. Түүнд бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ. Өмнө нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдүүлэг авахаар хоёр ч удаа албадан саатуулахыг завдсан юм. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч сарын 27-ны өдөр Г.Уянгыг гэрээсээ гарч явахад нь цагдаагийнхан хавтаст хэрэгтэйгээ танилцаж, тайлбар өгөхийг шаардаж, албадан авч явсан байна. Харин Г.Уянга өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэснээр суллагдсан. Тэрбээр өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгснөөр хэргийг прокурорын газарт шилжүүлжээ.
М.Гэрэлгуа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )