Монголын эмгэнэл: Нинжа нарын үнэгүй амь

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Монголын хөрсөн доорх их баялаг өмнө нь манайхыг тоож ч хардаггүй байсан их гүрнүүдийн анхаарлыг татаад байгаа өнөө үед нинжа нарын бүхэл бүтэн давхарга Монголд үүсээд хэдэн жилийг ардаа орхилоо. Өвөлдөө 10-20 мянга, зундаа 30-50 мянган хүн гар аргаар алт олборлож байна. Тэдний хувь заяа үнэхээр эрсдэлтэй, нурангад даруулж амь насаа алдах тохиолдол байнга гарсаар байгаа. Үүний нэгэн жишээ Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт гар аргаар алт олборлож байсан хоёр хүн нурангинд даруулж нэг нь амь насаа алдсан хэрэг энэ сарын таванд гарчээ. Тус аймгийн  төвөөс 60 гаруй километр зайтай орших Ямаан ус хэмээх газарт  хувиараа алт олборлож байсан Ш, Т нар нурангинд даруулсан байсныг аврагчид зургаан цаг ажиллаж, Улаанбаатар хотын харьяат 30 настай эрэгтэй Т-г эсэн мэнд гаргасан байна. Харин Говь-Алтай аймгийн иргэн 30 настай Ш нас барсан байсан тул цогцсыг нь гаргаж, цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Энэ мэтчлэн амьдрахын төлөө, алт олохын төлөө яваа нинжа нар амиа алдсаар байна.

М.Гэрэлгуа. Zindaa.mn

 

 

 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top