Хохирсон иргэд С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нарт ял оноохыг шаардаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

2008 оны 7 сарын 1-ний үймээн, самуун, аллагад улс төрийн дүгнэлт хийгээгүй УИХ, иргэдээсээ уучлалт хүсээгүй Засгийн газрын талаар иргэд тун таагүй сэтгэгдэл тээсээр явна. Ялангуяа, амиа алдсан таван хүний ар гэрийнхэн гомдол тавьсаар байгаа юм. Саяхан талийгаач Л.Мөнх-Эрдэнийн ээж Д.Тунгалаг энэ талаар дахин мэдэгдлээ. Тэрээр 7 сарын 1-ний хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяр гол буруутай гэжээ. Хүний амь хороосон хэргийг тухайн үед цагдаа нар үйлдсэн болохыг прокурорууд нийтэд ил тод мэдээлсэн. Гэвч энэ хэрэгт зөвхөн цагдаа нарыг буруутгаж бас болохгүй ажээ. Харин  С.Баяр “Цагдаа буудсан байвал хариуцлагыг би хүлээнэ” гэсэн нь хохирогчдын ар гэрийхнийг ийнхүү мэдэгдэхэд хүргэсэн байна. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд байсан УИХ-ын гишүүүн Ц.Мөнх-Оргил, ЦЕГ-ын дагын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд нарт хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой гэжээ.  

 Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top