Дайчин нөхөрлөлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Эх орны дайны ялалтын баяраа оросын ард түмэн өчигдөр тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан Зайсан дахь Монгол, Зөвлөлтийн дайчин нөхөрлөл, манай ард түмний хөрөнгөөр байгуулсан танкийн бригадын дурсгалд зориулан босгосон хөшөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, Батлан хамгаалах яамны сайд Л.Болд, ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленко нар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Тэнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яамны удирдах ажилтнууд, мөн ОХУ-ын Элчин сайдын яамныхан хүрэлцэн очиж хүндэтгэл узүүллээ. Энэ үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр найрал хөгжимд хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Дараа нь төлөөлөгчид ЗХУ болон Монгол Улсын баатар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл үзуүлж, цэцэг өргөлөө.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top