Сүүлийн үед УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл эхнэрээ магтах тун дуртай болжээ. Орчин үед иймэрхүү асуудал байж болох ч монголчууд эрийн муу эхнэрээ магтана гэж ярьцгаадаг. Гэвч Улсын баатар маань 30-аад жил ханилсан ханьдаа ээнэгшин дасч ийнхүү ярих болгондоо түүнийг магтах болжээ. Ямартаа л тойрогтоо очоод нэгэн айлд дөрөө мултлах хэрэг гарчээ. Гэтэл түүний зочилсон айлын хоол тун амттай санагдаж эрхэм гишүүнийг эхнэрээ дурсахад хүргэсэн байна. Манай Дэлгэртуяа борш сайхан хийдэг. Ер нь орос хоол хийхдээ сайн шүү гэх зэргээр ярьж хэд дахин хоол нэмүүлж иджээ. Зочлуулсан айл ч Улсын баатарын хээгүй занд талархсан бол, зарим нэг хүний мууд дурладаг хэсэг нь “Муу эр эхнэрээ магтана” гэдэг л энэ дээ гэсэн аж. Хол замд өлсөж ундаассан л эр хүн байгаа биз яадаг юм бэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )