Цаг агаар орчны шинжилгээний төвөөс авсан мэдээгээр маргааш нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах юм байна. Бусад үед говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Маргаашнаас 13-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүсэх аж. Бусад хугацаанд дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.
Эх сурвалж: Нийслэл таймс
Сэтгэгдэл ( 0 )