Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа мянга мянган тохиолдлын бүгдийг нь өргөс авсан юм шиг алга болгоно гэж байхгүй ч эрсдэлд өртөж болзошгүй тохиолдол дийлэнх хувийг эзэлдэгт гол анхаарлаа хандуулж ажиллавал хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүдийн дийлэнх нь шийдэгдэнэ хэмээн салбарын сайд үзэж байна.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын эрхлэх асуудлын хүрээнд Хүүхдийн төлөө үндэсний газар хамаардаг. Тиймээс хүүхдийн асуудалд онцгой анхаарал хандуулж байна.
2011 оны эхээр “Хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах” нэртэй олон нийтийн санаачилгыг Шадар сайд өрнүүлсэн. Тус санаачилгад манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын олон арван байгууллага нэгдэн орсон байна. Олон нийтийн санаачилгыг дэмжиж, нэгдэн орсон байгууллагууд таван дэд зөвлөлд хуваагдан ажиллаж байна.
Дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх, зөвхөн хүүхдэд хандсан үйл ажиллагаа явуулах бус, хамгийн гол нь насанд хүрэгчдийн хүүхдэд хандах хандлагыг нь өөрчлөх мэдээ мэдээллийг түгээхээр Монголын хэвлэл мэдээллийн голлох байгууллагууд өөрсдийн санаачилгаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )