“Зүүд” Каннын наадамд өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

"48 цаг" олон улсын кино наадмыг өнгөрсөн жил Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус наадамд 100 гаруй уран бүтээл өрсөлдсөнөөс "Монголын шилдэг кино" хэмээх цомыг "I City" багийнхан "Зүүд" киногоороо хүртсэн юм. Тус богино хэмжээний киноны продюссер, найруулагчаар Ч.Хоролдорж, зураглаачаар Б.Баатар, эвлүүлэгч Б.Баттөмөр, хөгжмийн зохиолчоор Г.Ганг нар ажилласан юм. Харин гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Ц.Наранханд нар тогложээ. "I City" багийнхан 48 цагийн дотор зохиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа хийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээн өрсөлддөг Олон улсын "48 цаг" кино наадамд "Зүүд" бүтээлээрээ оролцон 16 дугаар байрт шалгарч, улмаар Каннын фестивальд өрсөлдөх эрхээ авсан юм. Тус кино наадам энэ сарын 11-нд болох юм.

Эх сурвалж: Нийслэл таймс



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top