Н.Энхбаяр, С.Баяр хоёрын хэн нь ч Мубарак биш, зүгээр л мудакууд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Богд уулын арын зоон дээр хоёр бар хүчийг үзэн ноцолдож байна. Тэдний тоосон дор монголчууд аль нь ялагч болж тодрохыг амьсгаа даран ширтэж байгаа. Тэр бүү хэл, Монголыг сонирхдог, боолчлохыг хүсдэг, боолчилж ч байгаа улс орнууд хүртэл алмайран харах ажээ. Бие биенээ хүүлэн ноцолдох тэр хоёр барын нэг нь Намбарын хүү, нөгөө нь Санжийн Баяр гэгч шазруун эр. Тэд ав адилхан Монголыг гартаа атгах чин хүсэлтэй. Өөрөөр хэлбэл, хаан сэнтийд насаараа залрахыг хүсдэг том санаатангууд гэдэг нь эртнээс харагдаж байлаа. “Барс” С.Баяр саяхан зурагтаар ярьж байх юм. Би чинь олигархи биш шүү дээ гээд л тэрхүү нэр томъёог онол, түүхийн талаас нь тайлбарлажээ. Түүний ярьж байгаагаар бол жинхэнэ олигархи нь өөртөө хэвлэл мэдээллийн том багтай, төрөөс идэж уусан их юмтай, юу санаснаа хийх улс төрийн орон зай өргөнтэй тийм лут амьтан байдаг юм байх аа. Тийм жинхэнэ олигархийг тэр өөртэй нь тэмцэлдэгч “Бар” Н.Энхбаяр хэмээн шууд бусаар нэрлэжээ. Түүний дэргэд “Бар” С.Баяр бол юу ч биш юм байх. За, бодоод үзье. Н.Энхбаярт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд бий билүү. Байна аа. Олон сонин, телевиз түүнд үйлчилдгийг нохой ч андахгүй. Мөнгө байна уу, байна шүү, ёстой их байгаа гэнэ лээ. Улс төрийн өндөр албанд гарч чадсан уу. Чадаж байлаа. Төрийн гурван том суудлыг хэдэн жил зайдалсан. Тэгвэл хөөрхий муу “Бар” С.Баярт юу бий билээ. Бас байна аа. Кабелийн телевизтэй. Намынхаа болон өөрийнхөө нэрээр аль ч хэвлэлийг дуртай үедээ хулдалдаад авчихдаг. Нэг удаа түүнээс сэтгүүлч үнэн санаанаасаа нэг юм гуйж л дээ. Тэр нь юу вэ гэхээр хэвлэлүүд болон сэтгүүлчдийг бүү мөнгөөр зодож аваач гэж гуйсан гэдэг. Тэр үүнийг огт тоогоогүй. Нэг муу бор сэтгүүлчийг яаж тоохов дээ. 2008 оны сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа хэд хэдэн сэтгүүлч, хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулж, заримд нь 1-2 өрөө байр амлаж байлаа. Түүнийгээ ч өгсөн. Хар Пи Ар маш сайн хийсэн гэж байр бэлэглэсэн юм билээ. Тэр бас мөнгө ихтэй.  Оюу толгойн гэрээг хуудуутай хийлцсэнийхээ төлөө нэжгээд их мөнгө “Айвенхоу майнз”-аас тоншсон гэх хардлага одоо ч амь бөхтэй хэвээрээ байж л байна. Америк, Солонгост эмчлүүлэх нэрээр очиж 7 сарын 1-ний шуугианаас зайгаа аван бүгэхэд нь Сү.Батболдоос эхлээд “мөнгөн туслалцаа” үзүүлж байсан гэдэг. Энэ ортой байх. Ер нь тэгээд толгодыг там болтол тэр ”Бар” Н.Энхбаяртай жинхэнэ барын ёсоор ноцолдохын учир шалтгаан юусан билээ. Дахиад жаахан өгүүлбэртэй бодлого бодох гээд үзье. С.Баяр Н.Энхбаярыгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байхад намын нэрээр хамаг бохир заваан болгоныг нь хийж, баасыг нь арилгаж байлаа шүү дээ. Н.Энхбаяр энэхүү баас арилгах талаар их тодорхой хэлсэн байна лээ. “Би тэд нарын баасыг арилгаж явсан” гэж. Тэгвэл С.Баяр ч бас намдаа түүний доод албан тушаалд олон жил ажиллахдаа даргынхаа баасыг арилгаж суусан. Намд мөнгө босго гэсэн шахаасаар нь нөгөө муу Гаалийн Баатарыг яалаа даа. Үүнийг мэдэхгүй бор шувуу Монголд байхгүй байх аа. Хааяа энэ тухай жиргэж байдаг биз дээ. Бор шувууд худал жиргэдэггүй байх аа. Харин чиний баас хусаад хусаад  арилахгүй байна, бас чинийх ч авах юм алга, наадах баасаа өөрөө арилга гэх зэргээр сүүлдээ тэд хоорондоо түнжин хагарсан болов уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр энэ нь нэлээд ойлгомжтой болж эхэлсэн юм. Дээр нь Оюу толгой мэтээс олох олзоо мань хоёр булаацалдсан. Бас Оросууд манай баялгийг эзэмших гээд тэднийг шахаж эхэлсэн юм. С.Баяр нь Орост элчин сайд байсан болохоор тэдэнд арай илүү ойрхон байсан байх. Асгатын ордыг тийш нь гулгуулах гэтэл Орост айлчилж явсан Н.Энхбаяр нүүр хийх газаргүй болж, нууц хуйвалдааныг илчилж, энэ том баасыг нөгөө муу М.Энхболд нь арилгах гэж үйлээ үзсэн дээ. Гэхдээ Н.Энхбаярын заавраар ямар ч байсан арилгаж орхисон. С.Баяр энэ мэт олон муу үйл хийх гэж оролдсон. Н.Энхбаяраасаа хол дутахааргүйгээр муухай болгон дээр нүд, гар хоёроо чилтэл ажилласан. Төрөөс төрсөн тэрбумтан хэмээн Н.Энхбаярыгаа өргөмжлөхөд хожим их идэвхтэй оролцсон гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуульд иймэрхүү хар Пи Ар хийлгэж чадсан бөгөөд дараа нь УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр намынхаа үүрүүдийн хурлаас дүрмээ зөрчин байж Д.Зоригт гэдэг хятад хэлний орчуулагчийг гаргаж ирээд Н.Энхбаярыг нам дарж авсан юм.  Нэг гал тогооны хоёр “бар”-ын ноцолдоон эхэлсэн  бяцхан түүх иймэрхүү байна. Тэгэхээр монголчуудынхаа өмнө тэд хэн хэнээсээ илүү ухаантай, эсвэл мундаг улс төрчид болж харагдах хэрэггүй байхгүй юу. Адгийн амьтад л хүмүүст таалагдахын тулд эх оронч болж жүжиглэдэг биз дээ. С.Баяр нь Н.Энхбаярыгаа, Н.Энхбаяр нь С.Баярыгаа  Египетийн дарангуйлагч Мубарак мэтээр хэлж ядан муучлах гээд хэрэггүй байх. Тэд үнэндээ Мубарак гэгч тэрхүү алан хядагч, дарангуйлагчийн дэргэд бол юу ч биш. Харин мудакууд гэвэл илүү зохих байхаа. Мудакууд угаасаа хэний ч үгийг сонсдоггүй. Өөрийн эрх ашгийг бодоод юу ч хийхээс буцдаггүй. Тэдэнд хууль мууль бол огт хамаагүй. Энэ талаараа тэд яах аргагүй мудакууд байгаа биз дээ. Н.Энхбаяр нь С.Баяр гэгч мудакийг эрхшээлдээ байлгах гэсэн бүүр том мудак байж ч магадгүй. 2008 оны 7 сарын 1-ний хар өдөр онц байдал тогтоосныхоо дараах үеийн дэг журмыг бүрэн хангаж, хянаж чадаагүй болохоор тэр бас “тэнэг мудак” болж таарна. С.Баяр нь Ерөнхий сайд, намын даргын хувьд улс төрчийн зангараг заан үймээнд оролцогчдыг тараах чадваргүй байснаараа жинхэнэ бүтэлгүй мудак гэдгээ харуулсан юм. Тэд одоо Богд уулын арын зоог намаг болтол ноцолдож, хэн нь илүү аймшигтай мудак вэ гэдгээ л нотлох гээд байна.

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top