С.Жавхлан хувийн амьдралаараа шоу хийв

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Нэгэн үе Монголын ард түмнийг дуугаараа уяраан сэтгэл зүрхэнд нь ямагт нэгэн дурсамж, түүхийг үлдээж чадсан зохиолын дууны ханхүү МУГЖ, дуучин С.Жавхлангийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн зүйл яригдсаар. Тэрээр уран бүтээлийнхээ хажуугаар "Гал үндэстэн" холбоог байгуулан эх орон, газар нутгийнхаа төлөө тэмцэж байна гээд улс төр лүү зүтгэх болсон. Харин түүний тухай яригдаад байгаа хувийн амьдралтай нь холбоотой мэдээллүүд нь зүгээр л нэг сенсаци байсан гэнэ. Учир нь эхнэрээ араг түшүүлж төрүүлээгүй, мөн хотоос зайдуу гэр барин эхнэрийнхээ хамт амьдарч байгаа зэрэг нь зүгээр л ховонд дуртай хүмүүсийн чилээг гаргах шоу байсан байна. Тэрээр XIII хорооллын “Исмус” төвд байрладаг байрандаа амьдарч байгаа юм байна.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top