С.Баяр Малайзын өргөмжит консулд үүрэг өгч алуурчин Багиндаг суллуулсан гэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Таван жилийн өмнө Монголын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад зэрлэгээр хөнөөгдсөн юм. Малайз бол гэмт хэрэг, авлига газар авсан, улс бүрийн тэнэмлүүд сэлгүүцэж байдаг сонин улс л даа. Эрх мэдэлтнүүд нь харийнхантай нийлж юу ч хийхээс сийхгүй. Хар тамхи, зэвсэг, хүний наймаа, зохион байгуулалттай аллага гээд гарахгүй гэмт хэрэг гэж үгүй. Энэ бүхэнд томоохон албан тушаалтнууд, цагдаа нар нь ч холбогдож л байдаг. Шүүх байгууллага нь бараг тэр чигээрээ авлигад идэгдсэнээрээ алдартай. Тухайн үед тэнд Ерөнхий сайдынх нь зөвлөхөөр ажиллаж байсан Багинда гэгч нөхөр Францчуудтай усан онгоцны хууль бус наймаа, бусад орнуудтай галт зэвсгийн арилжаа хийж байжээ. Оросуудаас зэвсэг аваад өөр улс руу дамлана. Европын орнуудаас ч зэвсэг зөөнө. Түүнд энэ бүхнээ амжуулахад дор хаяж таван улсын хэл мэддэг сайн орчуулагч хэрэгтэй байв. Мэдээж мань хүн Орос юм уу, Франц, Хятадаас таван өөр хэлний орчуулагч авч мөнгөө дэмий үрэхийг хүсээгүй. Ингээд энд тэнд зар өгч явсаар Монголын иргэн Ш.Алтантуяатай уулзжээ. Тэр эмэгтэй англи, франц, хятад, орос зэрэг таван улсын хэл сайн эзэмшсэн орчуулагч байлаа. Багинда түүнийг дагуулан Францчуудт= ай усан онгоцныхоо хууль бус наймаа зэргийг хийжээ. Эцэст нь энэ бүх булхай нь илчлэгдэх дээрээ тулмагц гэрч буюу орчуулагчаа устгахаар шийдсэн гэдэг. Ингээд аймшигт хэргээ үйлдсэн байна. Цагдаагийн ажилтнууд үүнд нь оролцож талийгаачийн цогцосыг тэсрэлж дэлбэлсэн тухай мэдээллийг та бид тэр үед сонсоод харуусахын дээдээр харуусаж байсан шүү дээ. Энэ хэргийн гол эзэн алуурчин Багинда бүтэн таван жил шахам Малайзын цагдаа, шүүхэд шалгагдаж, бөөн хуйвалдаан зохион байгуулсаар эцэст нь хэргээ цагаатгуулаад наранд юу ч болоогүй, ямар ч гэмт хэрэг хийгээгүй гээд чөлөөтэй алхаж байна. Харин түүнд “буян” үйлдэж, хийсэн хэргийг нь хийгээгүй болгож хаацайлсан төр засгийн албан тушаалтан Малайзд ч, Монголд ч байдаг ажээ. Монголын талаас харийн нэг муухай алуурчинг хамгаалсан гээд та бод л доо. Манайхны хэнийх нь ч санаанд буухгүй байх. 2008 оны оны 6 сарын 10-нд Монголоос алуурчин Багиндаг цагаатгахад нөлөөлсөн нэгэн бичиг Малайзд очжээ. Уг бичгийг Гадаад хэргийн яамнаас хийсэн бололтой. Удалгүй Багиндаг цагаатгасан байна. Малайз улсаас Монголд суугаа өргөмжит консул Датук Саид Абдул Алхабиш тухайн үед манайд бас нэгэн бичиг илгээжээ. Үүндээ “Би Монгол улсын ерөнхий сайд Санжийн Баярын тушаалаар ажилладаг хүн. Өгсөн үүргийг нь биелүүлсэн” гэсэн байв. Тэгэхээр Ерөнхий сайд асан С.Баяр Малайзын өргөмжит консулд ямар үүрэг өгсөн байж таарах вэ. Алуурчин Багинда бол Малайзын Ерөнхий сайд Нажибийн багын найз юм билээ. Өргөмжит консул асан Датук харин Нажибтай худ ургийн барилдлагатай. Тэд хүү, охин хоёроо хооронд нь гэрлүүлж том найр наадам хийсэн гэнэ. Гэмт хэрэгтэн Багинда тэд нар ийм л гинжин хэлхээ холбоотой хүмүүс байжээ. Багиндагийн хэргийг худалдан авахад манай мөнгөөр бол 80 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоо гарч тухайн үедээ гадаадын хэвлэлүүдэд бичигдсэн байлаа. Тэгвэл С.Баяр тэдний захиасыг биелүүлсэн болж байна уу. Монголынхоо нэгэн бүсгүйн амийг хөнөөсөн харийн алуурчныг шоронд хатаахаас тэр айсан гэж үү. Итгэхэд бэрх юм. Ямартай ч ийм л үйл явдал болоод өнгөрчээ. Аа, бас болоогүй ээ. С.Баяр 2008 онд Сингапурт эмчлүүлэхээр очиход Малайзын сонинууд шүүрэн авч түүний талаар мэдээлж байв. С.Баяр яах гэж энүүгээр яваад байгаа юм бол, аягүй бол манай дээдсүүдтэй ямар нэг уулзаа учраа байсан байх гэсэн асуудал тавьж бичиж байсныг энд хачир болгож өгүүлэх хэрэгтэй болов уу. Мөнгө цагаан, нүд улаан гэж ярьцгаадаг л юм, манайхан. С.Баярын нүд улайлаа улайлаа гэхэд монгол иргэнийхээ хувь заяагаар тоглосон гэж үү. Хэрэг худалдан авахад зориулсан 80 тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Эдгээрээс хардаж төсөөлөхөд, аягүй бол мөнгөнд улайрсан “улаан нүдэн” С.Баяр чинь олон улсын гэмт хэрэгтэний авлигыг алгаа тосон авсан байж магадгүй л юм байна даа.         

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top