ИЗ-НН-ыг бүртгэх асуудлыг Дээд шүүх хэлэлцээд татгазсан хариу өгөв. Намын дарга Д.Энхбат, дэд дарга С.Оюун нарынх нь тайлбарлаж байгаагаар бол тэд бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн байсан гэнэ. Тэгвэл бусад эх сурвалжууд, тухайлбал шүүгч нарын зүгээс тус нам нь Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчсөн байв. Мөн хуучин ИЗН, НН хоёр нь үйл ажиллагаагаа бүрэн зогссон эсэх нь тодорхойгүй ажээ. Хэрвээ зогсоосон бол энэ тухайгаа Дээд шүүхэд албан ёсоор мэдэгдэх, олон нийтэд зарлах ёстой байсан юм байна. Харин Ногоон намыг аврах хөдөлгөөнийхөн Дээд шүүхийн энэ шийдвэрийг шударга боллоо гэж үзэж байгаа ажээ. Тэд Ногоон намын үйл ажиллагаа зогсоогүй хэвээрээ үргэлжилж байгаа гээд Д.Энхбат, С.Оюун нарын “хурим”-ыг хүчингүй гэж байна. Ногоон эвлийн ерөнхий зохицуулагч О.Бум-Ялагч “Бид Д.Энхбатаас өмч хөрөнгө, бусад зүйлээ нэхэмжлэх эрхтэй” гэлээ. Ер нь энэ хоёр нам нэгдэж байгаа юм уу, нийлж хамтран үйл ажиллагаагаа явуулах гээд байгаа юм уу гэдэг ч маргаантай байгаа гэх мэдээллийг ч ногоон намын хуучцуул өгч байна. Ямартай ч энэ удаа Д.Энхбат, С.Оюун нарын дуулиантай “хурим” түр хойшиллоо. Энэ оны 3 сарын 26-нд хийсэн хоёр намын хамтарсан хурлын шийдвэр талаар болж, тэд бүрмөсөн төрхөмдөө буцацгааж магадгүй л юм байна.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )