Өглөө тамирчин, өдөр гишүүн, орой захирал

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгыг тамирчин гэдгийг хэн хүн андахгүй. Тэгвэл тэрбээр өглөө бүр “Женко” клубийнхээ тамирчидтай Энхтайваны гүүр дагаж гүйдэг болсоор уджээ. Үргэлж уулзалт цуглаан, хурал гээд биеийн хөдөлгөөн хомс ажил эрхэлдэг болохоор өөрт гардаг багахан цагийг үр ашигтай өнгөрүүлэхээр шийдсэн нь тэр юмсанж. Мэдээж төрийн сайдыг өглөө болгон Энхтайваны гүүр даган гүйж байна гэхэд итгэх хүн ховор байх нь дамжиггүй. Ямартай ч цагтаа Монголын урдаа барьдаг тамирчдын нэг байсан тэрбээр их спортоо бизнесийн салбараар сольсон ч хуучны дадал зуршлаа гээгээгүй аж. Төрийн сайд болсон ч аминдаа арчаатай байгаа нь тэр гэнэ. Тиймээс эл байдалд нь дасан зохицсон найз нөхөд нь түүнийг өглөө тамирчин, өдөр гишүүн, орой нь компанийн захирал гэж егөөддөг юм билээ. Наргианы наян хувь нь үнэн гэдэг энэ байх даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top