С.Эрдэнэ гишүүн имиждээ үнэнч

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 11

Засгийн газрын үйл ажиллагааны талаар байнга үг дуугарч явдаг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжзэ. Энэхүү хуулийн төслөө Засгийн газарт өргөн мэдүүлээд байна. Цагтаа НДЕГ-ын даргаар ажиллаж байсан, энэ салбарыг тун сайн мэддэг тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилж буй нь анхных биш юм. Түүний энэ удаагийн хуулийн төслөөр “1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шимтгэл төлсөн хугацаа.эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойших үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэвэртэй тэнцүүлэн тооцож олгоно” хэмээн заажээ. Эрхэм гишүүн хуулийн төслөө өргөн барьсан талаараа сэтгүүлчдэд тайлбарлахдаа хаа ч гэсэн имижээ мартахгүй шүү хэмээн хөгжөөн болгоод амжив.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top