Спортын алдартнуудын дунд нууц авьяастнууд олон бий. Тэдний нэг нь алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм гэнэ шүү. Тэрээр хөлбөмбөг сайн тоглохоос гадна муугүй үсчин аж. Гоёмсог засалттай үс, загварлаг дүр төрхөөрөө гайхуулан ид мандаж байх үед нь нэгэн телевизийн хөтлөгч ток шоуны үеэр түүнээс “Яагаад үснийхээ хэлбэрийг байнга өөрчилдөг юм бэ” гэж асуужээ. Д.Бекхэм хариуд нь хааяа өөрийнхөө үсийг янзалдаг тухайгаа хэлээд шууд хөтлөгчийн үсийг засах санал тавьсан байна.
Тэрээр хайчийг тун чадамгай эзэмшиж байсан бөгөөд хөтлөгчийн үсийг гель ашиглан хэдхэн минутад тун үзэмжтэй засч орхижээ. Дууссаныхаа дараа тэрээр “Миний ээж үсчин. Тийм болохоор надад бага ч гэсэн авьяас байгаа байх. Заримдаа би толинд хараад үс маань таалагдахгүй байвал шууд л өөрөө засчихдаг” гэж өгүүлжээ.
С.Алдар

Сэтгэгдэл ( 0 )