Барак Обамагийн хуримыг эргэн дурсахуй

2016 оны 11 сарын 19

Барак, Мишель нар 1992 оны 10-р сарын 3-нд Чикагогийн Тринити сүмд гэрлэжээ. Сарын өмнө тэд хуримын 24 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.

Барак хуримын өдрөө уламжлалын дагуу хар хослол өмссөн бол Мишель мөрөө ил гаргасан хуримын даашинз өмсөж 90-ээд онд дэлгэрч байсан гивлүүр зүүсэн байна.

Харин тэдний анх үнсэлцсэн Чикагогийн мөхөөлдөсний дэлгүүрийн гадаа “Энд Барак Обама анх Мишелийг үнсч байсан” гэсэн бичгийг жижиг чулуун дээр мөнхлөн үлдээжээ.

Харин Барак Обама тэрхүү чулууг анх сонин дээрээс олж мэдсэн гэнэ. Тэрээр “Би энэ талаар хоёр дахь номондоо бичсэн байсан даа. Тэгээд л хэн нэгэн нь санаа авсан бололтой. Тэр өдөр бид хамт гадуур алхаж явахдаа мөхөөлдөс авч идэхээр болсон юм. Мөхөөлдөсний дэлгүүрт сул зай байхгүй байсан болохоор гадна талын хашлага дээр сууж байгаад мөхөөлдсөө идсэн. Тэгэхэд би зөвшөөрөл авч Мишелийг үнсч байсан юм” хэмээн ярьсан юм.

У.Маргад 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top