Мелания Трампын хувцсыг урлахаас татгалзжээ

2016 оны 11 сарын 20

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн үзэл баримтлал зөвхөн улс орнуудад бус нийгмийн олон салбарын дургүйцлийг хүргэжээ. Францын нэрт дизайнер Софи Аллот 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд  Трампын гэргий Мелания Трампын хувцсыг урлахаас татгалзжээ.

Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, төлөөлөгчдийн саналаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын бүдүүлэг зан, эмэгтэйчүүдтэй зүй бус харьцсан үйлдэл, улс төрийн үзэл зэргийг дурдаж Софи Аллот ирээдүйн тэргүүн хатагтайн хувцас загвар болон бусад эд хэрэглэлийн алинд ч гар бие оролцохгүй гэдгээ мэдэгдсэн төдийгүй өөрийнх нь үйлдлийг дэмжиж, Мелания Трампын хувцсыг хийхээс татгалзахыг мэргэжил нэгт нөхдөдөө уриалжээ.

Софи Аллот 2009 оноос хойш одоогийн тэргүүн хатагтай Мишель Обамагийн хувцас загварын арын албыг дааж ирсэн бөгөөд хатагтай Обамагийн үйл хэрэг, үзэл бодол түүнд томоохон нөлөө үзүүлдэг гэдгийг хэлсэн байна.

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.9.42.235) 2025 оны 03 сарын 13

Zov sh shuu de

1  |  0
Ра(103.229.122.128) 2025 оны 03 сарын 13

Дэлхийгээр дүүрэн урлаач нар байна пизда.

1  |  0
Top